18.

1.5K 160 13
                                    

[THE WAY YOU ARE]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[THE WAY YOU ARE]

Дулаан хөнжилд гүн нойрноосоо дөнгөж нүдээ нээчхээд хэдхэн минутыг сэргэхдээ зарцуулсан би Жонгүгийн орон дээр хэвтэж байгаа чигтээ биеийн чилээгээ гаргана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



Дулаан хөнжилд гүн нойрноосоо дөнгөж нүдээ нээчхээд хэдхэн минутыг сэргэхдээ зарцуулсан би Жонгүгийн орон дээр хэвтэж байгаа чигтээ биеийн чилээгээ гаргана. Эргэж харсан боловч дэргэд минь хэн ч байгаагүй бөгөөд өчигдрийн Жонгүгт хэлээд авчруулсан ус одоог хүртэл аяга дүүрэн хэвээр байсан юм.

Орны хажуугийн тавиур дээр бидний дуусгаж амжаагүй үлдээсэн шоколад байхаар нь ядарчихсан биеэ өргөж, сунаад гарт тааралдсан нэг ширхгийг нь авч үмхэв.

Би ганцаархнаа түүний өрөөнд, бүр түүний гэрт нь үлдчихсэн юм шиг санагдсан ч яг одоохондоо ямар нэгэн зүйл эргэцүүлж тунгаах эрүүл ухаан даанч алга.

Дахиад жаахан л унтчихъя гэж бодоод хоёр дэрний нэгийг тэвэрч тухаа олоод хэвтэж байтал түүний өрөөний хаалга гэнэт нээгдэн цаанаас нь Жонгүг жимсний шүүс болон өглөөний цай бариад орж ирсэн юм. Тэр барьж байсан зүйлсээ тавиур дээр тавиад "Наад дэрийг чинь шал руу шидчихье" хэмээснээ өөрөө хөнжилд шургаад ороод ирэв.

"Чи цамцгүй байгаа юм уу?"

"Саяны шидсэн дэр бас Мисүгийн хувцаснуудтай цуг шалан дээр л хөглөрч байгаа байлгүй дээ.."

Жонгүг ингэж хэлээд энгэртээ намайг улам нааснаа санаа алдаад "Ах нарын чинь гарт би үхэх байх даа" гэхэд нь би хөнгөн инээгээд "Намайг эсэргүүцээгүй гэвэл би ч гэсэн үхэх байх"

The way YOU are!✔Where stories live. Discover now