16.

1.4K 164 15
                                    

[THE WAY YOU ARE]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[THE WAY YOU ARE]



...



Жонгүг үсээ будуулж маргааш нь би үсэнд нь хүрэхээр шууд очсон юм. Яг ч шууд очоогүй л дээ, зүгээр Жонгүгийн гэрийн ойролцоо явж байгаад гэнэт санаад байсанд зурвас биччихсэн, "Санаад байна аа" "Үсийг чинь илж үзмээр байна аа" гээд л. Тэгсэн чинь Жонгүг гэрийнхээ сул хувцастай гүйгээд гараад ирсэн.

Би уг нь тэр хавиас нь хувцас авах гэж байсан юм, Тэхён ах миний сул цагаан цамцыг дураараа өмсөж байгаад ураад хаячихсан байна лээ. Үгүй ер нь! Яагаад миний хувцас өөрт нь таарна гэж бодсон юм бол? Тийм том биетэй юм байж! Заримдаа бүр хэтэрхий хачин үйлдэл хийх юм.

Тэгээд одоо би түүний гэрт ирчихсэн сууж байна. Жонгүг унтаж байсан юм шиг үс нь бүр арзайчихсан нүд нь анилдаад гүйж байсан ч над дээр ирж, намайг хараад л нүд нь сэргэчихсэнд би зүгээр л ийм хайр хүргэм байгаад нь баярлаж байсан юм.


-


"Бурхан минь, зөөлхөн юм аа..."

"Таалагдаж байна уу?" Жонгүг зөөлнөөр ийн хэлээд уртаар амьсгалаа гаргах бөгөөд би түүний шинэхэн шаргал үсэнд нь хүрч ядна. Яг л алтан үсэнд хүрч байгаа юм шиг, их хүрээд илээд байвал байхгүй болчих ч юм шиг санагдсанаа нуухгүй. "Мэдээж! Бүр хүрмээргүй санагдтал тийм гоё"

"Буцаагаад хар болгочих юм уу?"

"Үгүй ээ!" Намайг бушуухан түүний үсэнд хүрээд оролдож эхлэхэд Жонгүг инээмсэглэн хүзүүн дээр үнсэв. Бид Жонгүгийн гэрийн буйдан суугаад түүний үсэн дундуур хуруугаа гүйлгэн илж байтал тэр гэнэт над руу ширтээд санаа алдан "Үйлдэл бүрээ болгоомжтой хийж байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол..." гэснээ улам ойртон чихнээс зөөлнөөр шүдээрээ зулгаан "Чамайг идчих гээд байна.."

Жонгүгийг ингэж хэлэхэд бие минь айхтар ихээр арзайв. Тэгснээ гэнэт "Бас!! Хар хүйтэнд нимгэн өмд өмсөж ирдэг чам шиг хүн байдаг юм уу?"

The way YOU are!✔Where stories live. Discover now