[THE WAY YOU ARE]
...
"Наадах чинь их үнэтэй эд шүү, хогийн саван дотор байхад ер нь тохиромжгүй зүйл байгаа юм.."
"Жонгүг.." Мисү амандаа ийн шивнээд түүн рүү харахдаа үл ялиг залхсан харагдах бөгөөд Жонгүгийг өөрийнхөө мотоциклоо үлдээгээд ирэхийг нь хүлээж "Жастин намайг олоод иржээ?"
"Жонгүг гэж дуудуулмаар байна. Бас тийм ээ, би чамайг дагасан учраас олсон юм" гэсээр Жонгүг дуулгаа түүний гараас аваад шилэнд нь өөрийнхөө үсийг харж янзалснаа "Чамайг миний дуулгыг хогийн саванд хийж чадахаар хүн гэдгийг чинь гадарласан учраас"
"Хачирхалтай л юм. Тэгэхээр одоо өргүй шүү, би явлаа" Мисү халаасандаа гараа хийгээд түүнийг орхин сургуулийн хашаагаар ороход Жонгүг түүнийг араас нь ширтээд үлдэв. Толгойгоо үл ялиг хазайлгаж, эрүүгээ дээш өргөөд уруулныхаа үзүүрийг үл ялиг өргөн инээмсэглэнэ.
"Жинхэнэ хатуу самар. Гэхдээ юмыг яаж мэдэхэв? Амттай ч юм билүү?"
-
•MISO POV•
Хачин амьтан.
Зүгээр л булчин царайнаас цаашгүй.
Мэдэхгүй ээ,
зүгээр л таалагдахгүй байна.Сургуулийн хонгилоор орох ёстой танхим руугаа зүглээд явж байтал "Түрүүлээд явчихсанд чинь итгэж ч чадахгүй нь!" гэх нэгэн эмэгтэйн нарийн хоолой дуулдлаа. 'Тэр л биз' гэж бодоод эргэж харан "Би хүлээх ёстой байсан хэрэг үү? Чамайг уу?"
"Би хүлээнэ л гэж бодсон. Гэтэл чи явчихсан байсан"
Нүдээ би маш томоор эргэлдүүлж "Миний картан дахь сарын мөнгийг бүхэлд нь өгнө гэвэл.. яахав би дараа нь хүлээж болох л юм" гээд инээмсэглэн түүнийг орхиход үсээ хаялаад хурдан хурдан алхаж байгаа нь нүдний буланд үзэгдсэн юм. Тэр үү? Тоох хэрэггүй дээ, зүгээр л үдэшлэгийн төлөө амиа тавьж чадах нэгэн.
أنت تقرأ
The way YOU are!✔
أدب الهواة"Чиний биеийн 70 хувь нь ус биз дээ?" "Тийм ээ... Тэгээд юу гэж?" "Би жаахан цангаад байна л даа"