[THE WAY YOU ARE]
...
"Ах аа, больж үз!"
"Жэхёг чамайг яаж орхилоо доо! Би түүний гарыг бариул мулталж байгаа юм шиг мултлаад өгье л дөө!" гэх ахын хоолойн нэлээн гэрт ууртай сонстож байв.
Тэгэхээр би Жэхёгтой тааралдсан гээд ам алдчихсан юм. Тэгтэл муу золиг гээд хаалга руу зүглээд байхаар нь Намжүн ахыг суулгаж байгаад юу болсныг базаад хэлсэн л дээ. Дараа нь сүржигнээд эхэлсэн..
Намжүн ах ойртож суугаад усаа балган "Жэхёгийг угаасаа Тэхён Согжин бид гурав нэг нүдээрээ ч хардаггүй байхад ингэхгүй өөр яах юм, чамайг алгадаа биз дээ? Мартчихсан юм уу?" гэхэд би тэр үед алгадуулаад ямар их өвдсөнөө санав. Уйлахыг урьтал болголгүй тайван байхыг хүссэн ч алгадуулаад хорсчихсонд аажмаар нүдэнд нулимс хурж билээ, тэр үед..
Санаа алдаад "Мартаагүй ээ, тэр үе чинь өнгөрчихсөн болохоор.. Тэглээ ч би буцаж нийлэх гээд байгаа биш" гээд өрөөндөө орж шууд л орон дээрээ унаад өгөв.
Тэр намайг зүгээр л тамхи шиг ашиглачихсанд дургүй хүрсэн юм. Тэгээд л салчихсан.Үнэхээр шүү, ширхгийн тамхи байгаад ямар ч нэмэргүй. Оронд нь мансууруулах бодис байсан дээр. Тэгвэл хүссэн хүсээгүй бусад нь чиний төлөө хөлөө хугалахаас ч буцахгүй болох болно.
Хэдэн залуугаас болоод үхтлээ хөөрдөг байсан тэр үеэ бодохоор хөгийн санагддаг юм. Би тэр үеийн мэдрэмжийг догдлол ч гэж хэлэхгүй, зүгээр л хий хөөрөл байсан болохоор тэр. Өөрийгөө болзоот залуутай гэж хэлээд онгирмоор санагддаг байсан тийм л гэнэн үе..
Гэхдээ их сургуульд ороогүй байх үед өндөр оноо авахдаа л их догдолдог байсан байх даа, одоо ч тэр мэдрэмжийг мартчихаж дээ.. Эсвэл би л мэдрэхийг хүсэхгүй байгаа байх.
-
"Өнөөдрийн сүүлийн лекц! Ядарч уналаа, бурхан минь гэж" Би өөртөө ингэж хэлээд танхимдаа орон дунд хавьцаа сууж задгай тавьсан үсээ бөөрөнхийлөн боолоо. Шөнө дундын алдад унтаж амжсан болохоор ядрахын зэрэгцээ нойр хүрч байсан ч гэртээ очоод унтана даа гэж найдаж байсан тул гүрийхээр шийдэв.
YOU ARE READING
The way YOU are!✔
Fanfiction"Чиний биеийн 70 хувь нь ус биз дээ?" "Тийм ээ... Тэгээд юу гэж?" "Би жаахан цангаад байна л даа"