[THE WAY YOU ARE]
-
"Чи одоо... надаас салах гэж байна уу?"
"Айн?! Юу яриад байгаа юм?!" Тэр шууд надаас холдон хөмсөг зангидаж, нэлээн удаан ширтэж байснаа "Юу болсноо хэлэхгүй юм уу?"
"Надтай байхаас илүү тухтай хүн байдаг бол би ойлгоно оо.." Тийм хүн байсан ч би зүгээр л асар ихээр харамлана, түүний минь нүд хэн нэгэн рүү гүйвэл би зөөлнөөр нүдийг нь таглаад 'зөвхөн туулайгаа л хар гуйя' гэж хэлнэ.
"Яагаад айлгаад байгаа юм? Хэн чамд юу гэж хэлсэн болоод...?" Мисү шууд л сэтгэлээр уначихсан намайг нэвт шувт харахыг хүссэн мэт удаан ширтэхэд нь би л ганцаараа хүндээр тусгаж аваад байгаа юм болов уу гэсэн бодол орж ирсэн юм. Гэхдээ яадаг ч байсан надад бол жаахан хэцүү байна.
"Би өдөр чамайг харсан юм аа, тэр хүнтэйгээ тэврэлдэж байхыг чинь"
Мэдэхгүй ээ, би өөрийгөө кинон дээр гардаг шиг учир зүггүй орилоод уурлах байх гэж бодсон. Угаасаа л дотор минь уур буцлаад байсан юм. Тэгсэн чинь болдоггүй юм байна лээ, ялангуяа Мисү бол би түүн рүү хоолойгоо өндөрсгөх байтугай ямар нэгэн юманд буруутгаж ч чадахгүй байх.
Үнэндээ дотроо бол хардаад үхэх гэж байна! Ганцаархнаа өөрийнхөө эмэгтэйг хайрламаар байхад тал талаас хэн нэгэн гарч ирээд байхаар төвөгтэй байна. Долоон сарын турш хамгаалсаар ирж байхад...
Тэр намайг хэзээ ч ийм байхыг харж байгаагүй, санаа зовсон харц нь надад ч ялгаагүй нөлөөлж хаа нэгтэйгээс дахин нэг зүйл нуруун дээр буугаад ирчихсэн юм шиг санагдсан.
Гэхдээ түүний хэлсэн үгийг сонсоод би өөрөөсөө ичсэн, эсвэл бантсан гэх нь зүйтэй байх...
"Хэнтэй? Аан, чи эгч бид хоёрыг харчихсан юм уу?"
Ёстой зүгээр л толгойн дундуур маань дэлсээд авах шиг л болсон. Нүд минь бүлтрэх шахаж, тийм хурдан дүгнэлтэнд хүрсэн гэж бодохоор л өөрийгөө алгадмаар санагдаж байв.
YOU ARE READING
The way YOU are!✔
Fanfiction"Чиний биеийн 70 хувь нь ус биз дээ?" "Тийм ээ... Тэгээд юу гэж?" "Би жаахан цангаад байна л даа"