[THE WAY YOU ARE]
-
"Жонгүг, зун болчихсон, би зузаан хувцас өмсмөөргүй байна"
"Тэнд хүйтэн байгааг нь мэдэж байгаа болохоор би зузаан цамц өмд ав гэж хэлээд байна шүү дээ. Сэрүүхэн болчихвол яах юм?"
Түүний миний төлөөх шаардлагын дагуу би дуртай дургүй шүүгээнийхээ булангаас ноосон цамц, өмд гаргаж ирэн цүнхэндээ хийлээ. Хөөх, ингээд бодоход хэдийнээ нэг жил өнгөрөөд бүр удчихаж. Жонгүг төгсөх курсын оюутан болчихсон, би мөн гуравдугаар курст орчихсон учир хэн хэн нь завгүй байгаа ч бид хэзээ ч цагийг хамт өнгөрөөхөө мартдаггүй.
Тиймээс энэ удаад Жонгүгийн санал болгосон газар луу амралтын өдрөө тааруулаад аялалд явж байгаа нь энэ. Ой мод дунд жижигхэн байшин түрээсэлсэн гэнэ лээ. Ямартай ч Жонгүг 'төсөөлж байгаатай чинь ойролцоо байх, гэхдээ үлгэрийн орон бодох хэрэггүй шүү' гэж хэлсэн.
Бид ердөө л амралтын өдрөө тааруулж байгаа болохоор огт удахгүй, хоёр өдөр нэг шөнө л болно гэж Жонгүг хэлсэн ч үүнээс өөр мэдээлэл өгөөгүй. Тийм учраас л би хамт өнгөрөөх цагаа хэмнээд түүнийг хар үүрээр босгочихсон юм.
Зорчигчийн суудалд суунгаа утаснаасаа байршлыг нь харж байлаа. Нэг зүйл нүдэнд минь өртсөнд "Нууртай ойрхон гэнэ үү?"
Жонгүг толгой дохиод "Тийм ээ, сэлэхээр болвол нууранд ч сэлж болно, усан санд ч сэлж бол-"
"Юун усан сан? Бурхан минь, үнэтэй шүү дээ? Ингэхэд чи хэдийг зарцуулчихсан юм бэ?"
"Ам алдчихлаа, надаас тэр газрын талаар юу ч битгий асуу. Бас төлбөр тооцоон дээр санаа зовох хэрэггүй, анх удаа ийм аялалд явах гэж байгаа юм чинь романтик байх хэрэгтэй гэж бодсон юм"
Би амаа дараад инээмсэглэн "Хөөх, бас романтик орчинтой байх нь?" гэхэд Жонгүг нэг гараараа жолоогоо атгангаа нөгөө гараагаа амаа үдэж байгаа мэт дүр үзүүлэн "Би чамтай ярихгүй ээ"
YOU ARE READING
The way YOU are!✔
Fanfiction"Чиний биеийн 70 хувь нь ус биз дээ?" "Тийм ээ... Тэгээд юу гэж?" "Би жаахан цангаад байна л даа"