19.

1.4K 163 19
                                    

[THE WAY YOU ARE]

-

Жонгүгийн хувьд бид болсон явдлаа аль болох л эрт хэлчихсэн нь дээр гэж бодож байгаа, тэр өөрөө бүх хариуцлагаа үүрчихнэ гэсэн болохоор ингээд байгаа юм.

Үнэндээ би үүнийг сургуулиа төгстлөө нууя гэж бодож байсан л даа, тэгээд энэ сэдвийг нэг их сөхөхгүй байж байгаад гэрлэсэн хойноо л хүүхэдтэй болвол гэр бүлийнхэн маань ойлгочих байх гэж өглөөхөн бодож байсан.

Үгүй ер нь, насанд хүрчихсэн байж иймэрхүү зүйлийг хэлэх нэг их шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юм уу, бид өөрсдөө л болж байвал бүх юм хэвийн биз дээ? Жонгүг л жаахан хүндээр тусгаад байгаа байх.

Өрөөндөө ном уншаад сууж байтал том ах нарын үүдээр орж ирэх нь сонсогдож өрөөнөөсөө гармаар байсан ч Тэхён ахын найз ирчихсэн болохоор хамаагүй урдуур хойгуур нь гүйгээд байх нь эвгүй л байлгүй гэж бодоод өрөөндөө суугаад л байв. Ахын найз нь явчихвал яриан дундуураа хавчуулаад гуравхан секундэд хэлчихье гэж саянаас хойш бодсон ч нөгөө найз нь яваагүй л байна.

Дахиад л хэсэг хугацаа өнгөрлөө. Яагаад ядарсныг асуух хэрэггүй, юутай ч ядраад нойрмоглож эхлээд байсан учраас орон дээрээ нүдээ аниад хэвтэж байсан чинь Намжүн ах хаалгыг жижигхэн онгойлгосноо завсраар нь "Мисү, нөгөө.. чамд дээр зочин ирсэн. 'Оруулах юм уу, яах юм?' гэнэ ээ"

"Айн? Хэн юм? За за, би бослоо" Ахыг 'гэнэ ээ' гэж хэлснээс бодоход хаалганы гадаа байгаа нэг нь л 'оруулах юм уу, яах юм гэж асуугаад өгөөч' гэсэн юм шиг байгаа юм. Хэн нь ингэж асуудаг байна аа?

Хаалганы нүхээр юу ч харагдахгүй байлаа, угаасаа гадаа харанхуй болчихсоноос хойш юу ч харагдах юм. "Хэн бэ?" гэсэнд хэн ч хариулсангүй. Яг хаалга онгойлгохтой зэрэгцэн ахын найз явах гээд үүдэн дээр хүрээд ирчихсэн байхаар нь нөгөө гадаа байгаа нэгнээ мартаад ахын найзыг гаргаж өгөх дээр анхаарлаа хандуулчихсан зогсож байсан юм. Тэгээд "Баяртай, сайн яваарай" гээд хаалгаа нээтэл цаана нь...

"Жонгүг?"

Тэхён ахаас бусад бүх хүн бүгдээрээ үүдний хэсэгт зогсохтой зэрэгцэн мөн Жонгүгтай харц тулгарчихсан. Үүдний хэсгийн зай хоёр хүн л яг зэрэгцэж зогсоод яг таарахаар давчуу болохоор ахын найз бид хоёр үнэхээр ойрхон зогсож байсан гэж хэлж болно.

Араас Тэхён ах "Жимин! Хүлээж бай!" хэмээснээ хүрч ирээд "Чи түлхүүрээ мартах шахаж, тэгээд... дараа тухтай уулзацгаая"

The way YOU are!✔Where stories live. Discover now