15.

1.5K 162 13
                                    

[THE WAY YOU ARE]

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.

[THE WAY YOU ARE]


...


"Я-яая Жонгүг..."

"Хүлээж бай л даа, одоохон"

"Өвдөөд байна" Намайг ярвайсаар ингэж хэлэхэд Жонгүг "Ойлгож байна аа"

"Зөөлөн л дөө! Чи үс зулгаагаад байна" гээд түүний цээжинд наалдсан хэвээрээ уурлах бөгөөд тэрээр цамцных нь товчинд орооцолдчихсон миний үсийг дөнгөж салгахад бие хоёул бүтэн амьсгалаа авлаа.

"Бурхан минь, бүтэн цаг ингэж хэвтсэн, тэгээд цагийн турш ингээд орооцолдсон байсан мөртлөө хоёулаа сая л анзаарсан хэрэг үү?"

Жонгүг ийн хэлэнгээ цамцаа тайлахад нь би булчинг нь дэрлэн хэвтээд "Хэн намайг босгохгүй тэврээд хэвтээд байлаа?" гэхэд тэр инээгээд "Сая л босохын түүс болоод байсан, дахиад ингээд хэвтчих байсан юм уу?"

"Товч биш булчин дээр чинь тухалж байгаа учраас..."

Би түүний гэрт зүгээр л ямар ч зорилгогүй хүрч ирсэн юм. Өвөл эхэлчихсэн л дээ, тэгэхээр... аль хэдийнээ зургаан сар өнгөрчхөж. Хүлээгээрэй, долоо ч билүү? Үгүй ээ, зургаан сар байх ёстой.

Тэгээд гэрт нь хүн байхгүй байсан тул өрөөнд нь орж үзээд, орон дээр нь шууд хэвтчихсэн чинь хүрч ирээд над дээр дараад уначихсан. Ер нь тэгж л нэг цагийг юу ч хийлгүйгээр өнгөрөөсөн дөө, гэхдээ таалагдаагүй гэвэл энэ үг зуун нэгэн хувь худал болох болно.

Үнэндээ зүгээр л төлөвлөгөөгүй гэрт орчихсон болохоор хийгээд байх юм байхгүй. Тийм болохоор харихаар шийдсэн юм.

"Явах гэж байгаа юм уу?" гэж хэлэхэд би толинд нь өөрийнхөө хувцас үсийг янзлангаа "Тийм ээ"

"Яагаад? Завгүй юм уу? Хүнтэй уулзах гэж байгаа юм уу? Хэн юм?"

"Би яах гэж явж байгаагаа ч чамд хэлээгүй байна шүү дээ" Заримдаа түүний ингэх нь үнэхээр хайр хүргэдэг, нэг тийм.. хүүхэд шиг, гэхдээ булчинтай.

The way YOU are!✔حيث تعيش القصص. اكتشف الآن