Нүд нь улайж, цонхигор харагдах бүсгүй, түүнийг мөрөөр нь тэврэн аажуухан алхах залуу. Бүсгүйн байгаа байдал нь түүний мөрөөр чангахан атгах гар үгүйсэн бол аль хэдийн хүчгүйдэн унахаар сулбагар харагдана. Тэд явсаар нэгэн том цагаан хаалганы гадна ирсэн байх ба дотогш орох эсэхдээ эргэлзэн зогсоно.
"Буцах уу?" Ханбин гэгч шивнэх шахам асуухад бүсгүй ч удаанаар толгой дохив. Гэвч өрөөний гадна хүртэл сонсогдохоор зарлагдсан хэдэн үгс бүсгүйг доош унахад хүргэсэн юм.
"Сүйт залуу болон, сүйт бүсгүйн өхөөрдөм бяцхан охин бөгжийг авчирна уу?" Бүсгүйн чихэнд энэ хэдхэн үгс дахин сонсогдох бөгөөд урдах замаа ч харж чадахааргүй нүд нь нулимсаар дүүрчээ. Аягандаа багтахаа больж халин, хацрыг нь даган урсахтай нь зэрэгцэн, өнөөх залуу хоёр гараараа чихийг нь таглан урд нь явган суужээ.
"Битгий сонс! Одоо цуг гэртээ харьцгаая." Тэрээр нүд рүү нь ширтэн, аргадангүй өгүүлнэ.
"Ханбин аа~, түүний охин биш биздээ. Тэр аав нь биш тийм үү?" Амьсгал нь давхцан, нулимс нь тасралтгүй урсах бүсгүй ээрч муурсаар асууна.
"Бёнхуд.... түүнд...би өөрөөсөө ч илүү хайртай байсан шүү дээ. Ханбин аа, энд өвдөөд байна. Үнэхээр.... тэсмээргүй их өвдөж байна..." Бүсгүйн үг энд тэндээ орж хүндхэн амьсгалах ба үг нь сонсогдохгүй шахам зөөлөрсөөр Хабиний гар дээр ухаан алдан уначих нь тэр.
Энэхэн мөчид залуу сандчин, ухаангүй байх бүсгүйг хэдэнтээ зөөлөн сэгсчин үзэх ба хариу ирээгүйд хоёр гар дээрээ болгоомжлонгуй тэврэн аваад, машиныхаа зүг гүйж эхлэлээ.
---
"Сэвонтой холбогдоогүй биз дээ" Гал тогооны өрөөнд хөлөө зөөж ядсаар орж ирэх Сүбинийг харсан бүсгүй ийн асуулаа.
"Тийм ээ, холбогдоогүй." ийн хариулах Сүбиний хоолой ихэд сулбагар сонсогдох бөгөөд бүсгүй түүний зүг эргэн хараад уртаар санаа алдан
"Чиний төлөө л ингэж байна. Ах чинь байсан ч адилхан шийдвэр гаргах байсан. Уучлаарай, Сүбин." хэмээгээд ногоон цай гарт нь атгуулчихаад эргэн хийж байсан зүйлдээ анхаарлаа хандуулав.
Хэдэн минут өнгөрснийг мэдэхгүй ч жиндүүхэн байшинд өмнөө хоол хийн зогсох бүсгүйг харан суух Сүбин ихэд цонхигор харагдах бөгөөд, гарт нь байх цай хэдийнээ хөрчихжээ.
"Сургуулийн захирал шилжүүлэх хүсэлтийг хүлээж авахгүй байгаа болохоор би өнөөдөр ажил руугаа явах хэрэгтэй байна. Чи шинэ сургуульдаа бэлдээд, эргэн тойронтойгоо танилцаад хүлээж байгаарай." Сомин гэх бүсгүй саяхан болсон хоолоо хүүгийн өмнө тавиад, хормогчоо хурдхан шиг тайлж сандал дээр тохох аядаад өрөөг орхив.
"Хичээлдээ ч бас бэлд. Тэр охиноос илүү ирээдүй чинь чухал, тийм биш гэж үү?" Сомины хоолойтой зэрэгцэн өсгийтэй гуталны чимээ нь гэрт хадах ба удаачгүй хаалга хаагдах дуулдаснаар өнөөх байшин аниргүйд автав. Энэ үед хүү шинэхэн хоолоо хогийн саванд хийчихээд, буйдан дээр суухдаа халааснаасаа утсаа гаргаж ирэн өөрт нь хадгалаастай байх зурагнуудыг үзэхдээ багахан инээмсэглэж байлаа. Аргагүй шүү дээ! зурган дээр байх бүсгүйтэй бараг л хагас сарын өмнө уулзсан тэрээр ядаж ингэж өөрийгөө тайтгаруулж байна уу? гэлтэй. Хүү хуруугаараа дэлгэцэн дээр нь харагдах нэгний царайг зөөлөн илбэх ч, гэнэтхэн л хэдэн хоногийн өмнөөс ч юм бүү мэд, түүнд тасралтгүй зурвас ирсээр байгааг санасан бололтой зурвасуудыг нээх эсэхдээ эргэлзэж байсан ч, хуруу нь шуудхан л дарж орхив.
Сэвон нүүна:-Сүбин юм нууж байсанд уучлаарай.
-Дахиж дургүй байхад нь очихгүй болохоор ядаж хариу бичээрэй.
-Санаад байна, үнэхээр чи л бодогдоод байна.
-Өмнөх шигээ сайхан харилцаатай байж болохгүй юм бол ядаж буруу ойлголцлоо засаж, ярилцъя
Сүбин сүүлийн хэдэн зурвасуудыг уншихад дотор нь ямар нэгэн зүйл тээглээд ирэв. Тэрээр уртаар амьсгалаа гаргах ч, өөрчлөлт мэдрэгдсэнгүй. Түүний нүд бүрэлзэн, нулимсаа цааш залгих гэж хичээж байхад утсанд нь шинэ мэдэгдэл ирэх нь тэр.
Сэвон нүүна~
- Сүбин, чи үүнийг уншиж байна тийм үү?
Гарынхаа араар нүдээ шувтран, хариу бичихийг хүсэх ч болохгүй шүү дээ. Эгч нь түүнд итгэж байгаа, түүний төлөө л энэ бүхнийг хийж байгаа. Тэрээр өөртэйгөө ийнхүү зөрчилдөн, бичиж байсан үгсээ дуусгалгүй хэдхэн секундын дотор устгаж орхив.
-Би ч бас таныг санаад байна. Уулзмаар.....
( устгагдсан)
________________________________________
Хэллөв², Удаан уулзсангүй шүү!
-Энэ бичвэрээ энэ ондоо багтааж дуусгах бодохоор та хэд минь идэвх ороорой. Би ч бас хурдан шинэ хэсэг оруулах гэж хичээнээ.
-Ловяа♡
YOU ARE READING
'Cutie Pie'
Fanfiction-Чи өөрийгөө хүний хайр татахдаа сайн гэдгийг мэддэг үү? -Jaehwa