~Ким Тэхён~
🥀
"Воа~ манай тооны багшийг хараач ээ! Юу хийж байна аа? Худалч, хулгайч...өөр юу байгаа бол?"
Энэ улсын тэрбумтнуудын хүүхдүүд гэсэндээ аргагүй л ширүүн байна шүү...Амьдрал үзээгүй жаалууд? Тэд юу мэднэ гэж?
Тооны багшийгаа хангалттай их доромжилж байна. Гэхдээ юу ч хэлж зүрхлэхгүй шүү дээ.
Тэхён зүгээр л тэднээс оношлох шалгалт авч түвшинг нь тогтоохыг л хүссэн төдий. Гэвч дахиад л хараалгуулж, доромжлууллаа.
"Хүүхдүүд ээ! Одоо би цаас тарааж өг-- Мин Юри? Утсаа түр тавьчихгүй юу?" Тэхён аргагүйн эрхэнд шүдээ байдгаар нь ярзайлган хэлвэл өнөөх их зантай охин тоосон ч шинжгүй нүдээ эргэлдүүлнэ. Тэхён ч баячуудын хүүхдүүдийг яахан дөнгөх билээ дээ. Заах ёстойгоо заачихаад л явахаар зэхнэ. Бас л нэг хүнд өдөр.
"Өө Тэхён? Цай уугаад яв" ганц эрүүл ухаантай эмэгтэй. Энэ гэрийн эзэгтэй Мин. Тэхён хариуд нь дулаахан инээмсэглэчихээд урагдаж цоорсон гутлаа нуус хийн өмсөөд гарлаа. Ямартай ч гэр лүүгээ тийм ч их яараагүй бололтой мал эмнэлэг зорих аж.
"Юу? Энэ мөнгө хангалтгүй хэрэг үү?" Тэхёны нүд байдгаараа томорсон харагдана. Энэ эмч яах аргагүй худлаа ярьж байна.
"Мэдээж нохойгоо аваръя гэж байгаа бол нэмээд 1 сая хэрэгтэй...тэгээд л хагалгаа хийнэ. Өөр яриа алга даа одоо яв."
Тэхёны нүдэндээ цөхрөл тээсэн харагдана. Үүнийгээ хүнд харуулахгүйн тулд хурдхан инээмсэглэсээр Ёнтаныг аваад эмнэлгээс гарч гэртээ ирлээ. Өнчин түүнд Танигаас өөр хань болох хүн даан ч алга даа.
Нохойгоо тэвэрсээр хичээлээ хйичихээд дээврийн давчуу өрөөгөө цэмбийтэл нь цэвэрлэж аваад маргааш хүүхдүүдэд заах хичээлээ бэлдлээ. Тэр тэтгэлгээр шилдэг сургуульд орох ёстой. Энэ л түүний зорилго. Үүний тулд 80 эсвэл 100 давхар тансаг хийцтэй барилгыг эзэмшдэг 5,6 тэрбумтнуудын их зантай хүүхдүүдэд багшилж байгаа юм.
Энэ бол Ким Тэхён.
Эцэг эхээ ч мэдэхгүй.
Өдийг хүртэл үхтэлээ хичээсэн.
Сургуульд ч хараахан сураагүй.
Бие дааж сурсаар одоо тооны хичээл орж байна.
Хуурамч бичиг баримтаар өөрийгөө 25 настай гэж итгүүлж чадсан.
Дунд сургуульд ч сураагүй мөртлөө Сө Үл ийн шилдэг урлагийн ахлах сургууль руу мацсаар.
Өөрийн бяцхан мөрөөдөл рүүгээ тэмцэж явна.
Дөнгөж л 15 настай хүүхэд юмсан.
Тэр ийм л амьдралтай. Асуудал байна уу?
Гэнэт л түүний амтдралд эрлэгийн элч шиг хэр нь тамын бурхан шиг хүн орж ирсэн юм. Аан үгүй юм0 байна. Тэр өөрөө л түүн дээр яваад оччихсон шүү дээ.
___
A/n: Сайн уу? Юун түрүүнд хэлэхэд би энэ бичвэрийг өмнө жил unpublish хийж байгаад одоо гар хүрэлгүй буцаад нийтэлж байна. Энэ миний анхны бүрэн хэмжээний бичвэр бөгөөд алдаа дутагдал ихтэй, найруулгын ямар ч уялдаагүй бичвэр болчихсон юм л даа. Тэгээд одоо яагаад нийтэлж байгаа вэ гэхээр надад энэ бичвэр их дурсамжтай, хамгийн анхны гэдэг утгаараа их чухал. Тиймдээ ч та шинээр унших гэж байгаа бол өөрийнхөө цаг завыг бодоод уншихгүй байгаарай гэж зөвлөх байна. Баярлалаа