***
"Тэнэг амьтан, хэлэхгүй яасан юм?"Тэхёны нүднээс одоо ч нулимс тасралтгүй урсаж, хааяа хааяа гарынхаа шуугаар арчих хэдий ч, нулимс нь татарсангүй.
"Тэхён, хөгшин найз залуу чинь бяцрахаас өмнө тэврэлтээ суллах хэрэгтэй. Би хаашаа ч явахгүй."
Жон Жонгүг хэрвээ түүнийг тэврээд сууж байна гэвэл та итгэх үү? Итгэхгүй байсан ч зүгээр дээ, тэр тэгж байна.
Арай тайвширсан Тэхён үе үе нусаа татна.
"Зүгээр хэлээд дуудаж болох байхад алан хядагч шиг хулгайлдаг нь яаж байгаа юм? Золтой л чадарчихаагүй..."
Хошуугаа унжуулан эрхлэх нь үнэхээр өхөөрдмөөр байсанд Жонгүг өргөж аваад, өвөр дээрээ суулгачих нь тэр.
Яг л таван настай бяцхан жаал хүү аавынхаа өвөр дээр сууж, том цээжинд нь наалдчихсан байгаа мэт.
"Яаж гарч ирсэн юм? Би асуухаа мартчихаж."
Тэхён сониучирхан, Жонгүгийн царайны хувирлыг ширтвээс Жонгүг мушилзан "Аав нь хэн билээ дээ? Хүссэн үедээ л гарч, ирж чадахаар хүн шүү дээ. Хуулийн ферм шинэ эзний гарт ороход тэр эзэн нь намайг судлаад, ар өврөөр сэжүүр хайгаад байсан юм. Зохицуулж чадахааргүй ар талтай байсан болохоор хэргээ хүлээхгүй л бол болохгүй. Насаараа хоригдож байхаар гээд өөрөө яваад хэргээ хүлээж байгаа юм."
Түүний яриаг анхааралтай сонссон Тэхён инээмсэглэлээ.
"Тэгвэл удахгүй зохиогдох урлагийн наадмаар ирж чадах уу? Би чамайг байгаасай гэж хүсч байна."
Жонгүг энэ удаад эргэлзэлгүй толгой дохилоо.
"Очих болохоор дахиж тийм сүнсгүй хүн шиг гундуу явж болохгүй шүү! Нам туслах надад бүгдийг тайлагнаж байгаа."
Тэд тэврэлдэн хэвтэж, хамтдаа зарим зүйлсийг ярилцана. Олон хоног нэгнийгээ санаж, бэтгэрэх шахсан хосууд уулзалдаж, бие биенийхээ дутуу орон зайг дүүргэчихэв үү, гэлтэй.
"Хайртай шүү, Жонгүг аа. Зөндөө их."
Нүд нь аниатай байх Тэхён ийн хэлээд улам чангаар ороон тэвэрлээ. Үнэхээр саначихжээ.
"Би ч бас..."
***
"Хэлсэн шүү, Жонгүг! Урлагийн наадам яг долоо хоногийн дараа болох учраас заавал ирээрэй. Чамд үзүүлж, урд чинь тайлбарлахыг хүсч байгаа нандин зураг байгаа юм. Чи байхгүй бол орохыг хүсэхгүй байна..."Тэхён түүний энгэрт наалдчихаад, ийн хэлэхэд, Жонгүгийн гижиг хүрч "Ойлголоо, би заавал очих болно. Мэдэв үү? Харин чи л өөртөө анхаар. Бүр турчихсан байх юм. Өмнө нь байсан хөөрхөн бор гэдэс чинь хааччихсан юм бол оо?"
Жонгүг ингэж хэлээд доошлон, гэдсэнд нь хүрээд эхлэсэнд, Тэхён ичин "Боль, Жонгүг. Ядаж хувцсаа өмсмөөр байна." гэхэд хорон мушилзалт нүүрэндээ тодруулсан Жонгүг "Дахиад хүсч байна уу, babyboy?" гээд дээшлэн хүзүү эгмийг нь оролдон, хазах аж.
"Ю-юу?"
"Бяцхан Тэхён аль хэдийн өндийчихөж, тийм үү?"
Жонгүгийн мушилзалт бүр малийлт болж хувиран биеийг нь халхлах хөнжлийг татан авлаа.
***
"Бурхан минь гэж, би нээрээ хөгширч байгаа юм байх даа?"Хоёр цаг хийсэн ажилдаа амьсгаадаж, ядарсан Жонгүг их л чухал царайлан сууна.
"Чи дөнгөж л гучин гуравтай шүү дээ!"
Тэхён хажууд нь суухдаа ингэж хэлээд, хөргөгчинд нь байсан гадилтай сүүг атгуулахад харах ч сөхөөгүй задлан сорж эхлэв.
"Нээрээ тийм л дээ, би дөнгөж л гучин гуравтай юм байна..."
Сүүгээ соронгоо ингэж хэлэхтэй нь зэрэгцэн Нам туслах хаалга тогшин орж ирээд явах болсныг нь санууллаа.
"Урлагийн наадмаар чинь уулзъя, бяцхан залуу минь..."
Жонгүг хацар дээр нь үнсээд, гарахдаа түүнийг чангаас чанга тэврэх аж.
"Томоотой сууж байгаарай, хөгшин найз залуу нь явлаа."
Тэхёны нүдэнд хурах нулимсыг харахдаа, багахан тоглоом хийхэд нь Тэхён инээж "Заавал ирээрэй..." гээд явуулав.
Жонгүгийн байгаагүй хэдэн сарын хугацаа Тэхёны хувьд там шиг л өнгөрсөн юм.
Урсах дөхсөн нулимсаа залгисаар, бийр будаг, зотон даавуугаа гарган, өмнөх мэдрэмжүүдээ буулган дүрсэлсэн тал нь битүү өнгө будгаар бүрхэгдсэн хэсгийг харахдаа инээмсэглэж, үлдсэн тал хэсэгт нь сая мэдэрсэн бүхнээ илэрхийлэх мэт, гайхалтай өнгө будаг нийцүүлэн зурж эхлэв.
~~~\\\~~~\\\