•fourteen•

935 86 0
                                    


Author's POV~

"Энийг өмсөөд гараад ир, аав нь харъя!" Жонгүг инээдээ барьж ядсаар нэг хувцас Тэхёнд атгуулвал Тэхён пир хийтэл инээсээр үйлчлэгч хүүхний ярьсныг бодно.

Хоёул явсаар их дэлгүүрийн хувцасны тасагт орж ирэх бөгөөд залуухан эмэгтэй ажилтан тосон ирэв. Тэхён анх удаа л ийм том дэлгүүрт орж ирж байгаа болоод ч тэр үү, яах ёстойгоо ойлгохгүй бүлтэгнэн зогсож байхад нь өнөөх үйлчлэгч эмэгтэй "Хүүдээ хувцас сонирхоо юу? Энэ жилийн..."  гээд ярьж эхэлсэнд Жонгүгийн нүд хэд дахин томрох аж. "Х-хүүхэд э-ээ?"

"Тийм ээ хүүхэд!"  урдаас нь ярзайтлаа инээгээд Тэхёныг дагуулан явах эмэгтэйн араас том нүдэлсээр л...

"Ахх, аав хүү хоёр байхдаа яахав дээ!?"  санаа алдчихаад сүүлдээ инээд нь ч хүрэх шиг. "Би тийм хөгшин харагддаг хэрэг үү?"

"Тэхён! Би тийм хөгшин харагддаг юм уу?"  саяны явдлыг бодсоор асуувал Тэхён "Уг нь тийм ч овортой харагддаггүй дээ, яаж харахаараа аав хүү хоёр гэж хардаг байна аа, ёстой нэг!" гээд дахиад л инээгээд эхлэв.

"Бурхан минь, Тэхён! Одоо инээхээ болио, бодсон бүр эвгүй санагдчихлаа!" 

"Тэгвэл одоо хаачих уу, аав аа?"  худлаа тогловол Жонгүг дахиад л том нүдлэх аж.

"Аав ы? Одоо би юу? Тэгвэл явж намайг залуужуулцгаая!"

Тэхёнд нэг зайрмаг атгуулаад өөрөө машин барьж явсаар байнга ирдэг үсчингийн гадаа ирэв. "Яах гэж байгаа юм?" зайрмагаа долоосоор асуухад нь Жонгүг жуумалзсанаа "Үсээ богинохон болгоё гэж л...урт үстэй болохоор овортой харагдаад байх шиг байна"

"Хөөх, нээрээ юу?" итгэж ядсан байртай Тэхёныг харсан Жонгүг нэг өхөөрдчихөөд "Алив надад зайрмагнаасаа! Тийм амттай байгаа юм уу. Би бас идье л дээ"

"Амсах уу?"  гүзээлзгэнэтэй зайрмагаа Жонгүгийн зүг сунгавал Жонгүг нэг ухасхийн ойртоод гүзээлзгэнэ болсон уруулыг нь долоон, сорно. Гэнэтийн үйлдэлд нь сандрахын зэрэгцээ, ичсээр уруулаа цэвэрлүүлэн суухдаа хацраа улайж байгааг зөнгөөрөө мэдэрч байв.

"Хөөе! Зайрмаг амсъя гэчихээд юу хийгээд байгаа юм?"

"Үнэхээр амттай юм аа, би бас авдаг байж!"

Өөдөөс нь цоо ширтээд суугаад байсанд дотроос нь ямар нэг юм гижигдээд ч байх шиг санагдан буухын түүс боллоо.

"Явж чамайг өөрчилье!" 

***

"Чи
яг л галзуу хорин наст шиг харагдаж байна!"

"Үнэхээр эвгүй юм аа, ер нь би ямархуу харагдаж байгааг хэлээд өгөөч!"  Үсээ хараар будуулж богино болгочихоод Тэхёны хүслээр хувцасласан Жонгүг үглэсээр толинд харна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Үнэхээр эвгүй юм аа, ер нь би ямархуу харагдаж байгааг хэлээд өгөөч!"  Үсээ хараар будуулж богино болгочихоод Тэхёны хүслээр хувцасласан Жонгүг үглэсээр толинд харна.  "Хөөх нээрээ яг л хорьтой хүн шиг харагдаж байна. Гайхалтай!" уулга алдан ард талаа хүртэл харж үзэх нь үнэхээр эгдүүтэй.

"Одоо парк явъя!" Жонгүг бүр хөөрсөндөө шууд явах гэсэнд Тэхён өөр лүүгээ татан "Жонгүг, Жонгүг!"

"Яасан"  Тэхён байрнаасаа хөдлөлгүй зогссоор баруун гараараа ард талаа заахад Жонгүг өнгийн харвал Жимин нэг эмэгтэйг бэлхүүсээр нь тэвэрчихээд жаргалтай нь аргагүй явж байх дүр зураг.

"Жимин байх шиг--байз даа Жимин!!"

"Аан тийм шдээ, чамтай юм ярьж байсан ах. Жимин гэдэг байх нь"

"Миний маск, малгай хаагуур байгаа билээ. Ирж байна."  Жимин наашаа ойртоод байсанд Жонгүг сандарч байгаагүйгээрээ сандарвал Тэхён ч хаана байгааг нь санах гэж үзнэ.

"Би мартчихжээ!"

Жимин Жонгүгийг нэг харчихаад л хажуугаар нь зөрж өнгөрөв.

"Хүү~таньсангүй шүү!"

"Нөгөө нууц амрагаа хаячихсан юм байх даа?"  араас нь харангаа бувтнавал Тэхён олж сонсон "Юу гэнэ ээ?"

"Аан юу ч биш ээ! Явцгаая!"










~~~\\\~~~\\\

Hdn hesgin dara dhj jargh bol😢

[Completed] Daddy?Where stories live. Discover now