•twenty•

817 89 3
                                    


***
    "Гэхдээ, Жонгүг хаана байгаа юм? Хэлээд өгчихөөч дээ!"

Тэхёнд ажиллын шаардлагаар гадаад руу явсан гэж хэлсэн ч...Тэр тийм биш гэдгийг мэдэж байсан юм.

"Тэр томил--" Пак туслахын үгийг тасалж "Ханбёл багштай хамт цагдаагийн газар очоод зүгээр л хэргээ хүлээгээд, ялаа эдэлж байгааг улс даяар ярьж байхад би мэдэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Зүгээр л хэлчихэд болох байхад..."

Тэхён уйлчихгүйг хичээн, амаа жимийсээр цүнхээ үүрлээ. "Я-ямартай ч би хичээлээ тараад очмоор байна." Гарахынхаа өмнө Пак туслахад хэлээд гарах гэхэд "Таныг очиж болохгүй гэж Жон захирал өөрөө хэлсэн." гэх нь тэр.

Шалгаруулалтад тэнцсэн хариу авахдаа Тэхён хэчнээн их баярлаж байсан гэж санана. Гэвч тэр үед нь түүний хажууд Жонгүг байгаагүй юм.

Жолоочоор хүргүүлэн сургуулийнхаа гадаа ирэхэд, хажуудаа хэвтэх цүнхээ шүүрч аван зүгээр л буугаад явчихав. Өөр яах ч билээ.

Сургуулийнхан бүгд л Тэхёны урд бөхөлзөж, худлаа инээмсэглэн тал засах нь үргэлж бухимдлыг нь төрүүлж, нүдийг нь хорсгож байлаа. Тэдний хүндлэх хэмжүүр мөнгө болон эрх мэдлээс хамаарч, өсч бас буурч байдаг.

Хоёр нүүртэй, хуурамч...
Гэхдээ хоёроос илүү худлаа төрх байдаг гэж бодож байна.

Энэ дэхийн сургалт болоод дүн ч ийм л аргаар гардаг.

Хэн нь илүү мөнгө өгч, авалцана, жагсаалтын хамгийн эхэнд тэр сурагчийн нэр л хадна.

Иймд чимээгүй л заасныг нь сурч, мэдлэг хуримтлуулахыг эрмэлздэг болж. Ямар ч эрэмбэ дараалалд багталгүйгээр. Өөрийн чадвараар дээш мацаж байв.

Жонгүгийн дор долоон жил ажилласан Пак туслахад Тэхёныг хамгийн их захиж, хамгаалж, харж яваарай гэж захисны үндсэнд үргэлж хамгаалалтанд, аюулгүй явж байгаа юм. Үгүй бол эрх мэдэлтэй ч чадваргүй амьтдын гарт орчих байсан биз.

"Өмнө долоо хоногт авсан шалгалтын нэг дүгээрт Жон Сэна жагсчээ. Удахгүй улирлын шалгалтууд, тусгай хичээлүүдээр авагдах тул хичээлээ сайн үзэцгээгээрэй, сурагчид аа!"

Нам багш малийсаар жагсаалтыг танилцуулахад бүгд алга ташиж байлаа. Яахав нэг хүнээс бусад нь.

-

Тэхён сургууль дээр хэр барагтаа үг дуугардаггүй ч хичээлээ үнэхээр сайн хийдэг билээ.

Хичээл тарав уу, үгүй юу жолооч гадаа нь хүлээгээд зогсож байдаг ч энэ удаа байсангүй.

Хүргүүлэлгүйгээр, ганцаараа явж болохгүйгээ мэдэх тул чихэвчээ зүүж, гадаах сандал дээр суулаа.

Хүүхдүүд ээлжлэн гарч ирж, явсаар бараг л сурагчид татраад ирэв. Энэ дундаас Тэхёнын анзаарч байгаа хүүхэд ер байхгүй байх аж. Тэр яг л сургуулийн үл үзэгдэгч, сүнс шиг.

Удалгүй хоёр хар машин зогсож, шууд л Тэхёныг чихээд суулгачих нь тэр.

"Ямар чөтгөр нь вэ?" Сая л хажуу дахь том биетэй, бадриун эрчүүдийг харахдаа ийн уулга алдвал өнөө хэд нь тоож ч байгаа юм алга.

"Хаашаа яваад байгаагаа хэлээч!?" Сандрал, айдас хоёр холилдон хөөрхий зүрхийг нь бараг л зогсоохоо шахав. Өмнөх удаад ч бас ийм зүйл болж байсан. Нэг өөр зүйл нь гэвэл...Жонгүг тэрнийг аварсан.

Харин одоо түүнд ирээд аврах Жонгүг ч байхгүй. Бурханд л найдах хэрэгтэй юу? Яахав байдаг эсэхийг нь мэдэхгүй ч...

Ар дагзандаа хүчтэй цохилт авсных нь дараа нүд нь бүрэлзэж, амьсгал нь дээрдэж эхлэв. Тэр ухаан алдаж байна.

Юу л болоод байна даа?



















~~~\\\~~~\\\

2 hsgin dara togsh bh xD

[Completed] Daddy?Where stories live. Discover now