"Шинэ эзэн?""Гайхах хэрэггүй дээ! Би чамд санал тавьж байна. Минийх бол харин би чамайг Ширён сургуульд элсэхэд чинь тус болно."
"Хүний гэрт орж ирчихээд ингэж аашлах чинь надад эвгүй байна. Дээрээс нь одоо явчихгүй юу? Нохой маань айгаад байх шиг байна"
Тэхён эелдэг байх гэж хичээсэн ч нэг л болж өгсөнгүй. Харин Жонгүгийн харц ширүүсч буй нь илт.
"Аятайхан хэлж байхад даа! Дагаад явсан чинь дээр биш үү?"
Инээмэр аядан хэлсэн ч тийм ч таатай санагдаагүйд Тэхён багахан бухимдсан боловч Жонгүг хуруугаа хөдөлгөхөд хамгаалагч бололтой нэг эр туслахуудтайгаа нийлэн түүнийг чирсээр гарч машиндаа чихчихэв. Урд нь Жонгүг юм бодож буй болтой чимээ гаргалгүй суух аж.
"Мм....тэгэхээр Ханбёл багштайгаа ямар холбоотой юм?" Хэсэг чимээгүй явсны дараа хэлсэн өгүүлбэр нь энэ байв.
"Эхлээд намайг яагаад байгаагаа? Бас Ханбёл багшийн талаар онцгойлон асуугаад байгаагаа тайдбарлаж болох уу?" Цухалдаж эхэхллээ шүү. Ядаж байхад Ёнтан ч ганцаар хоосон гэрт үлдсэн.
"Зүгээр л хэлсэн чинь дээр!? Новш шиг аашлахаа больж үз Ким Тэхён! Өнчин гээ биз дээ? Би бүх талаараа чамд тусалъя! Харин Ханбёлтой орооцолдохол боль! Одоогоор шавь нь байх аа? Одоо залгаад болих тухайгаа ч хэл!"
Жонгүг огт царайны хувиралгүйгээр хэлсэн үгэнд нь Тэхён бүр ч уурлаж эхлэх нь тэр.
"Хараал ид! Яагаад намайг авч яваад байгаа юм бэ? Хүндэлж харьцаад аясаар чинь л явж байна! Хулгайлж байгаа юм уу? Тэглээ ч Ханбёл багштай ямар ч холбоогүй! Нөхөртэй хүнийг би яадаг юм? Өөрөө ч бас юу нь юм? Би зүгээр л шавь нь гэж байна"
Арын суудал дээрх хоёр хамгаалагчийг ч түүний ууртай хашхираан цочоох шиг л болов.
"Дуугаа аядаж үз! Чамайг миний төлөвлөгөөнд саад болохыг би зөвшөөрөхгүй. Би тийм ч садист, муу хүн биш. Манайд л байж бай! Магадгүй 3 сар л болох байх. Тэр хооронд би чамд хувиараа багшлаж, гэртээ байлгах болно"
Түүний санал хэдий хачин ч гэлээ Тэхёнд юу юунаас илүү хэрэгтэй байсан юм шиг. Урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь бодвол Жонгүг, Ханбёлоос ч нэр нөлөөтэй нэгэн мэт санагдана.
"Яагаад?" хэн л ямар ч болзолгүй өөрийг нь тэжээж амжилтанд хүргэе гээд байхад гайхахгүй байхав!?
"Миний сайхан сэтгэл юм уу даа? Чи их авьяастай! Өөрийхөө шавь болгомоор байна. Болно биз дээ? Тийм бол Ханбёл руу залгаад хэл!"
---
Тэхён Ханбёлд аль хэдийн хэлчихсэн бөгөөд одоо Жонгүгийн гэрт байгаа юм.
Өмнө нь олон удаа орж гарч байсан болохоор хаана юу байгааг сайн мэднэ. 2 хүүхэдтэйг нь ч мэдэх учраас гайхаж басхүү айж байлаа. Энэ хүн яг яах гээд байна?
"Би зүгээр л гэрт чинь байж байх хэрэг үү?"
"Мэдээж үгүй. Бас манайд хэн ч байхгүй. Хүүхдүүд амралтанд явчихсан байгаа. Цэвэрлэгчдийг ч ирэх замдаа явуулчихсан. Чи гэрийн үйлчлэгч хийх болно. Миний тусын хариуд иймхэн зүйл юу ч биш биз дээ?"
Жонгүг ёжилсон байртай хэлэхэд Тэхёнд нэг л хачин санагдана. Яаж энэ том орон сууцыг ганцаараа? Гэсэн ч тусыг нь бодоход юу ч биш мэт санагдаж ханцуйгаа шамлан ажилдаа орохоор зэхнэ.
"Шуурхай хүүхэд байх нь ээ? Түр хүлээж бай"
Жонгүг өрөө рүүгээ орчихоод ууттай хувцас түүний зүг сунгалаа. Тэхён хувцсыг харчихаад үнэхээр үү? гэсэн харцаар харна. Хариуд нь Жонгүг хэнэггүйхэн толгой дохино.
"Ингэж байгаа бол больё оо? Би тусламж авъя гээгүй байхад өөрөө тусалчихаад одоо болохоор биеэ үнэл гээд байгаа юм уу? Би явах хэрэгтэй бололтой" бөхийчихөөд гарах гэтэл Жонгүгийн хүчтэй гар орж ирэн түүнд хатуухан үг хэлчихээд гарч ирэхийг нь хүлээв.
Тэхён хачин царайлсаар гарч ирэхэд Жонгүгийн даажигнал болгож өгсөн хувцас түүний андыг дорхноо л босгож орхив. Үүнд ч багагүй гайхширч өөрийгөө жигшээд амжив. Тэр юу болоод байгааг ч ойлгосонгүй.
"Хараал ид"