•sixteen•

917 92 0
                                    

***
    "Жонгүг чи муу хүн байх тийм үү?"  тэврэлдэн хэвтэхдээ гэнэт л ингэж асуусанд Жонгүг балмагдах шиг болж үгүй ч гэж чадахгүй тийм ч гэж болохгүй байдалд орох нь тэр. "Тийм ээ, муу хүн"

"Одоо ч гэсэн тэр муу зүйлсээ хийсээр байгаа юу?"

"Үгүй ээ, бараг л больж байгаа. Гэвч энэ талбарт хөл тавьсан л бол шавар шиг зууралдаад гарах боломжгүй"  гээд санаа алдав. Одоо нэгэнт зөв амьдаръя гэсэн ч боломжгүй болчихсон шүү дээ.

"Бид хэзээ ч хамт амьдарч, хүмүүсийн нүдэнд ч өртөж болохгүй гэхээр муухай санагдаж байна"  тэд чадахгүй нь үнэн учир хоёул бодолд дарагдан хэвтэнэ. Яахаа мэдэхгүй байгаадаа л тэр. Ирээдүйд юу болохыг хэн ч тааварлашгүй.

"Энэ сэдвээс хазайцгаая, Тэе...босч хоол идье"  Тэхён өндийх гэсэн ч ёолсоор буцаад хэвтчихэв. "Яасан бэ? Өвдөө юу?"

"Хү-хүзүү хөшчихөж. Өөрөө ч мэдэлгүй эвгүй байрлалтай удаан хэвтчихсэн бололтой"  Жонгүг инээд алдсаар Тэхёны хажуу тийшээрээ налсан хүзүүг зүгээр болгохын тулд иллэг хийж өгөх аж.

"Одоо яаж байна?"

"Гайгүй болж байх шиг байна. Баярлалаа Жонгүг"

Тэхён нэг гараараа хүзүүгээ илсээр гадуур хувцсаа өмсөж эхлэв. Учир нь тэд Тэхёны хуучин байранд хоночихсон юм. Энэ нь мэдээж их асуудал үүсгэх хэдий ч юу ч бодохыг хүсээгүйдэж явж байгаа юм.

"Өө би үлдэх юм байна шд, тэгэхээр чи ганцаараа явах нь ээ"

"Нээрээ тийм юм байна. Тэгвэл өдөр ирээрэй, хонгороо!"  гутлаа өмсөж дуусаад уруул дээр нь үнсээд хөнгөхөн үнсчихээд гүйхээрээ нэг гарав. Ичсэн гэвэл итгэх хүн байна уу? Гараа өргөцгөөгөөрэй!!

Жонгүг гэр лүүгээ бус Ханбёлын гэрийн гадаа ирэх бөгөөд шууд л гэрлэлтээ батлуулахын түүс болов. Энэ асуудлыг эртхэн л нэг тийш нь болгож санаагаа амраах хэрэгтэй шүү дээ.

***

"Бурхан минь Жонгүг! Өчигдөр хамт байх ёстой байсан шдээ! Чи хаана байв аа?"  Ханбёл орж ирэхэд нь л үглээд эхэлсэн тул Жонгүг худлаа худлаа инээн "Архи ууж тасраад гадаа хоночихсон байна. Уучлаарай"

"Чи жаахан хариуцлагатай байж болохгүй юу? Удахгүй шинэ элсэгчид шалгаруулах гээд бөөн ажил болж байхад архи ууж яваад л а-..."  эцэс төгсгөлгүй үглэлтийг нь сонсохыг хүсээгүйдээ урагшлан уруулыг нь үнсэж орхив. Ханбёл ч инээмсэглэсээр Жонгүг рүү дөхөн ширүүхэн үнсэлт бэлэглэн дахин гүнзгийрүүлэх гэж оролдоход Жонгүг өөрөөсөө сулхан түлхэж "Ядраад байна. Дараа болъё, бас хоёулаа маргааш гэрлэлтээ батлуулах болохоор нүднийхээ доод талын зураасыг арилгахын тулд унтаж амрах хэрэгтэй"  хацар дээр нь үнсчихээл буцаад гарахад Ханбёл ямар нэгэн зүйл сэжиглэсэн ч тоолгүй орхив.

Учир нь маргааш тэр гэрлэлтээ батлуулж, дараагаар нь сүрдмээр сайхан хурим хийнэ. Үнэхээр жаргалтай байгаа юмсан.

Жонгүг хэрэг нь бүтэмжтэй болсонд гэртээ шалавхан ирж өрөө рүүгээ гэтэн явж байвал охин нь хаанаас ч юм гарч ирээд хөндөлсөөд зогсчихов.

"Та яагаад ирж хоноогүй юм?"  ярианы өнгө аяс нь хүртэл цаанаа л нэг жийрхэм байх бөгөөд Жонгүг ч амьсгаагаа сая л нэг юм гаргаж " Аан Ханбёл эгчтэй нь байсан юм. Удахгүй гэрлэх болохоор"

"Ээжээс салаад удаагүй байж шууд гэрлэх гэж үү?"

"Аав нь хөгширч байна шүүдээ! Арван жилийн дараа гэхэд л таяг тулаад явж байна."

"Ахх, та дөнгөж л дөч гарч явах байж"  санаа алдсаар өрөө рүүгээ ороход нь Жонгүг гал тогоо орж юм идэхээр болов.

"Удахгүй элсэлтийн шалгалт, бас шалгаруулалт,,,,бурхан минь ажил үстэй толгойноос ч их болчихож!!" хоёр хоног ороогүй ажиллын өрөөндөө ороход бөөн бичиг цаас овоолоостой байсан нь бүр бухимдуулж орхив.

[Completed] Daddy?Where stories live. Discover now