Author' POV~
"Чадахгүй ээ!" Жонгүгийн их бодож, тунгаасны эцэст асуусан асуултанд юу ч бодолгүй хариулж буй Тэхён.
"Би дахиад асуухгүй шүү, Тэе! Бодож байгаад хэл!"
"Чадахгүй" ингээд л болоо юу? Жонгүгийн төсөөлж, бодож байсан хариулт хаана байна?
"Яагаад?" одоо л түүний том нүд бүлтэгнэж ирээд л хариулт нэхэж эхлэв.
"Новш гэж, Чи намайг хүчиндсэн! Өөрөөр бол та нар бүгд хогийн амьтад нэмээд чи надад таалагддаггүй, яахав таньдаггүй байхдаа шүтдэг байсныг эс тооцвол"
Тэхён яг одоо буйдан дээр суучихаад тайлбар тавин хашхирахын наагуур байгаа нь энэ.
"Үнэхээр үү?" Өнөөх бүлтгэр нүдтэй хүүхэд шиг амьтан хаашаа ч юм алга болж дахиад л нөгөө ширүүн Жонгүг иржээ.
"Чи ер нь өөрийгөө новш гэдгийг мэдэх үү?"
"Асуух шаардлага байхгүй байхад би чамаас асуучихжээ. Чи угаасаа аль хэдийн миний сул тал болчихсон, завхай амьтан минь"
Энэ ёжтой инээд нь хэн хүний уурыг барж, цухалдуулам.
"Ингэж байгаа бол би чамайг ашиглаж болох уу?" Бодит байдалтай эвлэрэн, өөртөө ашигтайгаар эргүүлэх санааг аль хэдийн олжээ. Хөлөө ачиж суучихаад ямбатай гэх чинь хэлсэн үгсэд нь Жонгүг ярвайж "Чи яг л үнэтэй ө*өгчин шиг харагдаж байна, Тэхён! Ингэхээ болисон чинь дээр шүү!" сануулах мэт хөмсгөө өргөн хэлсэнд нь Тэхён дахин инээж "Чи ийм байдлыг хүсээгүй юм уу?"
Амаа бүрэн таглуулсан Жонгүг ихэмсэг байдлаа алдахгүйг хичээн хэлэх үг хайвч ер олдсонгүйд "Яагаад тэр өдөр явчихаад дараа нь залгаагүй юм? Би чамд тусална гэж хангалттай ойлгуулсан шүү дээ!"
"Чиний хайрт ирчихээд байхад тийм байдалтай харагдаж болох байл уу? Дараа нь чи намайг алах байсан. Ер нь яагаад анхнаасаа алчихаж болоогүй юм?"
Нулимс нь цийлэгнэх ав ч огт урсгалгүй хорьж байгаа нь илт. "Уйлах гээд байгаа юм уу? Энэ тийм ч сүртэй зүйл биш!"
"Тийм ээ, уйлахаар зүйл болоогүй, Ёнтан үхчихсэн! Одоо яаж байна? Миний гэр бүлийн ганц хүн! Одоо ингээд л ганцаараа болчихлоо! Гайхалтай байна уу? Гоё байгаа биз? Янзтай хэрэг" асгартлаа уйлж, сэтгэлээ засах тухай бодож байсан ч үнэхээр өөр үйлдэл хийсэнд нь Жонгүг өөрийгөө буруутгаж байв. Гэрээр дүүрэн Тэхёны инээд хадаж, сүүлдээ уйлж, бүр ээрээд эхлэв.
Өмнөх Жонгүг байсан бол хэзээ ч нэг муу нохойноос болж өөрийгөө зүхэхгүй байх байсан юм. Тэхёнтай хамт байсан хэдэн өдөртөө бага ч болов зөөлөрч байв.
"Тэрнээс л болсон хэрэг үү? Нохойноос болж үхэхээр шийдсэн юм уу? Тийм үү?"
"Уурлачихсан уу? Одоо бас л намайг хүчиндэх үү? Тэг л дээ! Тэг! Санаа зоволтгүй! Угаасаа ямар хамгаалаад байх хүн байх биш! Тийм ээ?"
"Гуйя, Тэхён! Ингэхээ больж болох уу? Би тийм хөгийн харагдаад байна уу?"
"Тийм ээ~яг тийм"
"Хариуд нь намайг ашигла! Харин өөрийгөө л битгий гэмтээ! Би чамд тусална"
Жонгүгийн харц зөөлөрч эхлэхэд Тэхён өвөр дээр нь гараад суучихав. "Я-яаж байгаа юм?"
"Чи энийг л хүссэн шдээ!" Тэхён өөрийн уруулаа түүнийхэд нааж, халуухан үнсэлт бэлэглэж байхад Жонгүг түүнийг хүчтэй түлхэхэд ямар ч бэлтгэлгүй байсан Тэхён бөгсөөрөө газардав. Жонгүг түүнийг ч тоолгүй гал тогоо руу гүйсээр хөргөгчин дотрол толгойгоо хийчихээд хүнд хүнд амьсгалж эхэллээ. Бүр хоёр аяга ус нэг дор ууж орхив.
"Үхлээ!!" гараараа өөрийгөө сэвэн байх зуур Тэхён аль хэдийн гал тогоонд орж ирчихээд ширтэж байсан болж таарав. Гэнэт урд нь гараад ирсэн Тэхёныг хараад Жонгүг цочин цээжин дээрээ гараа тавихад бөмбөр мэт нүдэх зүрхээ мэдрэв.
"Эвгүй байна уу?" Тэхён асуувал Жонгүг "Яагаад ингэж олон ааш гаргаж хүн будилуулаад байгаа юм? Надаар тогломоор байна уу? Тийм биз дээ?"
"Үгүй ээ~би заавал урлагийн их сургуульд ормоор байна! Надад тусла, чи амласан. Миний асуудлыг шийдэж өгч байхад би ч бас хариу барих хэрэгтэй шүү дээ! Гурван сарын дараа гэхэд би сургуульдаа орж, чи ч хүссэнээ авна гэсэн. Тэгэхээр тохиролцож байна!"
"Нэг болзол хэлье!"
"За, Сонсож байна!"
Жонгүг хэлэх эсэхдээ эргэлзэж хэсэг зогссоноо "Надад сэтгэлээсээ ханд!" гэв.