"Надаас зугтаж хаа холдох гээ вэ?"Тэхён хаалгаар гарах гэж оролдохдоо л баригдчих нь тэр.
"Ингэж амьдруулж байхаар зүгээр алчихаач!"
"Алах? Яахав болох л юм. Гэхдээ бидэнд тохирсон зүйл байгаа шүү дээ! Тэрнээс өмнө алчих юм уу? Яачихаад ингээд байгаа юм?"
Дөнгөж сэрсэн хүн шиг эвшээлгээд байгаа нь Тэхёны дургүйг улам л хүргэх аж.
"НОВШ ГЭЖ! ӨЧИГДӨР ЧИ НАМАЙГ ХҮЧИНДСЭН!"
Юу юугүй нулимс нь урсах гэж байгаа аятай уруул нь чичирч эхлэв.
Жонгүг зүгээр л энгэртээ наан тэврэнэ. Энэ үйлдэл нь хэн ч харсан үнэхээр гайхмаар. Хамгаалагчдынх нь ч нүд бүлтрэх шахсан ч юу ч үл дуугарна.
"Тийм ээ! Угаасаа намайг дараа нь алаарай! Одоо бол үхэхээс хойш хүссэнээрээ амьдрана мэдэв үү? Хөгийн амьтан минь"
Түлхэж хаячихаад Жонгүгийн хувцасны шүүгээг ухаж эхлэв.
"Хөөе хөөе хөөе! Тайван! Би чиний аав шиг хүн байхад юун ширүүн юм бэ?"
Энэ үгэнд нь Тэхён галзуу мэт хөхөрснөө "Аав нь хүүхдээ хүчинддэг болчихоо юу? Муу галзуу нохой"
Ухаж ухаж өмд, фудволка олж өмсөөд үнэрлэж үзэв. Яаж ч дорой явсан хүний хувцас өмсөхгүй гэдэг байсан хүн ингэж аашлаад байгаа нь хачирхалтай.
"Овоо дажгүй үнэртэй юм гээч!"
гэчихээд одоог хүртэл өөрийг нь чимээгүй ажин зогсох Жонгүгийг зөрөн явж хөргөгчнөөс хамаг амттанг нь ухаад гаргаад ирэв.
"Чи юугаа хийгээд байна Ким Тэхён? Галзуураа юу?"
Бага зэрэг гайхширч бүр инээд нь ч хүрэх шиг.
"Тийм ээ галзуурчихсан юм мэдэв үү? Тэгээд юу гэж? Юу? Юу? Угаасаа төрөх ч ёсгүй байсан юм! Ашиглуулаад л хаягдана. Би яг яачихсан юм? Новшийн бцзар амьтад! Та нараас болоод амьд явах ч хүсэл төрөхгүй байна! Нохой шиг амьтад!"
Нулимс нь цийлэгнээд юу юугүй урсах дөхсөн ч хүнд нулимсаа харуулж байгаагүй нь цааш залгихад туслав. Түүнд их хүнд туссан бололтой. Том өрөөнийх нь буйдан дээр тухлан суучихаад бүх амттангаа задалж хажуудаа тарааж тавиад том савтай зайрмагнаас халбагадсан шигээ зурагт эргүүлнэ.
Жонгүг л итгэж ядсан байртай зогсох аж.
Нээрээ алуулахыг хүсээд байгаа юм байх даа?
"Яаж заваараад байгаа юм? Нээрэж алуулахыг хүсээ юу?"
"Үглээ өвгөн шиг тэнэг! Ал л даа. Ал ал ал! Хэн байг гээв? Над шиг өнчин өрөөсөн, ар гэргүй тэнэмэл үхэхэд хэн араас уйлна гэж? Ёнтан уу? Мэдээж үгүй! Тийм болохоор зовоогүй байгаа дээр минь л алчих хэрэгтэй! Эсвэл би ч өөрийгөө тэгчихэж чадна!"
Буйдангаас босон явж энд тэндэхийн шүүгээнүүдийг уудлана. Үнэхээр юу ч олдсонгүй. Гал тогоонд орж ирчихээд хамгийн ир сайтай гэснийг нь сонгох шиг үзүүрт нь хуруугаа шүргүүлж явснаа хамгийн жижгийг нь сугалж аван гарынхаа судсыг тэр чигт нь зүсэх гэж байсан боловч өөр нэгэн түүнийг болиулснаар Тэхён уйлж эхэлсэн юм.
Амьдралдаа нэг ч удаа бууж өгч үзээгүй тэрээр хүн бүрийн тоглоом, зугаа болохоос залхсан юм шиг...
Нэг мөсөн дуусгачихъя гэж байгаа мэт...
"Ухаан орооч Тэхён?!"
Жонгүг түүнийг өөртөө наан тэвэрлээ. Энэ удаад өрөвдөж, хайрласан тэврэлт. Яг л түүнийг заавал хамгаалах ёстой мэт. Хоосон сэтгэлийг нь дүүргэж өгөх мэт.
Гэвч Жонгүг хэн нэгнээр хайрлуулна уу гэхээс хэзээ ч хайрлахгүй гэж боддог.
Энэ удаа Тэхён анх удаа чин сэтгэлийн халуун дулаан тэврэлт, Жонгүг харин хэмнэлээ алдан цохилох зүрхээ мэдэрсэн юмдаг. Гэвч хэзээ ч энэ мэдрэмжээ ил гаргаж зүрхлэхгүй.