***
"Чи галзуурчихаа юу, Ханбёл? Зогсооч дээ?" Ханбёл цагдаагийн хэлтэс дээр ирчихээд бүр орох гээд чичрээд байх бөгөөд Жонгүг арай гэж зогсоож буй нь энэ юм."Яасан? Яагаад хэргээ хүлээчихэж болохгүй гэж? Мм? Одоо угаасаа надад чамайг хамгаалж, өмгөөлөөд байх шалтгаан байхгүй." Ханбёл шатаар өгсөх явцдаа хэлбэл Жонгүг араас нь "Чиний хийж байсан тэр бохир зүйлүүд чинь надад байхгүй гэж санаа юу? Намайг түлхвэл би ч гэсэн чамайг чирээд л үхэх болно."
"Айгаа юу? Шоронд суухаас...хамаагүй ээ. Хайртай хүндээ араараа тавиулсан гэхээр дургүй хүрч байна. Бүр эрэгтэй хүнтэй шүү!" Ханбёл нэг гараараа урссан нулимсаа шувтран инээд алдаад "Хамт шоронд суух уу? Хэргээ хүлээчихвэл харин ч амар юм биш үү? Ядаж л хамтдаа."
Жонгүг яг л галзуу хүн харж байгаа мэт ёозгүй ширтэж, "Галзуу хүүхэн минь, юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Чадахгүй биз дээ? Чамд охин чинь байгаа. Чи байхгүй бол охиныг чинь хүмүүс яахыг би лав таашгүй."
Угаасаа чадахгүй гэж бодон гараа халаасандаа хийх бол Ханбёл дахин инээж "Тэрэнд аав нь байхад надаар яадаг юм? Чи мэдэх үү? Тэр миний охин биш гэдгийг. Чи яаж ч мэдэх вэ дээ. Алдах юм их бий ч чиний сэтгэлийг эргүүлэх болно."
Энэ хүүхэн яачихаа вэ?
"Хүссэнээрээ л бол."
Жонгүг тэрний хийж чадах зүйлсийг мэдэж байсан ч, зүгээр л зөнгөөр нь орхихыг хүсэв. Магадгүй тэр хэргээ хүлээж, зөв амьдрахыг өөрөө хүссэн ч байж мэдэх юм.
"Тэгнэ ээ, хар бай!"
Ханбёл галзуу хүн шиг инээсээр, цагдаагийн хэлтэс рүү ороход, Жонгүг санаа алдсаар Тэхёны зургийг нэг сайн хараад, санаа алдах аж.
Бүхнийг хүлээн зөвшөөрч байна, гэж ойлгох уу?
"Байна уу, Тэхён аа."
"Юу болсон бэ, Жонгүг?"
"Юу ч болсон байлаа заавал сургуульдаа сураарай, за юу!"
Жонгүг ингэж хэлчихээд хариуг нь ч сонсолгүй тасалж орхив.
Хөлөө зөөж ядан, гэрлүүгээ алхлаа.
Хэзээ хотын гудмаар алхаж явсан билээ?
Магадгүй буруу замаар орж, аймшигтай нэгэн болохоосоо өмнө байх.
Гэнэт сайн хүн болмоор санагдаа юу, Жонгүг Жон.
Хохироож, гэмтээсэн хүмүүсийнхээ өмнө өршөөл эрж, зөв амьдрамаар санагдаа юу, Жонгүг Жон.
Юу чамайг ийм болгочихов оо, Жонгүг Жон.
Өөрийн гараар бүтээсэн бүхнээ ингээд л нураачих байсан юм уу, Жонгүг Жон.
Бурхан минь гэж, юу ч ойлгохгүй байна?
"Би хэргээ хүлээж байна. IJ корпрацын ерөнхий захирал Ха Намгёлыг хөнөөж, эхнэр болох хүнийхээ нэр дээрх газрыг хууль бусаар авч, Мёнду сургуулийн хувьцаанаас завшиж, Ханён группын дэд захиралд хахууль өгч, сургуулийн элсэлтийг шүүж буй шүүгч нарт дөрвөн жилийн турш хахуульдаж, баячуудын хүүхдүүдийг элсүүлж байсан."
Хоёр цагийн дараа гэхэд л Жонгүг бусад хэргүүдэн бүр мөсөн далдалж, устгаад цагдаагийн газрын үүдэнд ирэхдээ, хамгийн эхэнд харагдсан мөрдөгч дээр очин хэргээ хүлээсэн нь энэ байлаа.
~~~\\\~~~\\\