•four•

1K 102 1
                                    


Жон- Жонгүг-

🥀

"Өнөөдөр эхний өдөр байх аа! Бэлтгэлдээ орцгооё! Аан эхлээд чи надад бүтээлээ харуулвал яаж байна?"

Ханбёл багш над руу эелдэгхэн инээмсэглэхэд түүний хуурамч баг нүдэн дээр минь ил болов. Гэхдээ би түүнд дуртай. Бүтээлүүдэд нь л...

Жонгүг болон Ханбёл хоёр хоёул гэр бүл болон үр хүүхэдтэй ч одоог хүртэл янаг амрагийн харилцаатай билээ.

Үүнийгээ ч болих бодол байхгүй байх...

Тэднээс өөр хэн ч мэддэггүй л дээ.

Тэхён түүний өмнө зурах явцад Ханбёл түүнийг тасралтгүй ширтэнэ. Тэрний авъяас ч тоглоом биш бололтой.

"Гайхалтай юм аа Тэхён. Чиний арга барил надад таалагдаж байна. Гайхалтай." Ханбёл биширч байгаа нь цаанаасаа л илт харагдана. Тэхёнд энэ үнэхээр таатай санагдах бол шилэн хаалганы цаанаас тэднийг ажин зогсох хэн нэгний уур аль хэдийн хүрчээ.

Жонгүг Ханбёл руу залган уулзах эсэхийг асуувал тэр завгүй байгаагаа хэллээ. Жонгүг бүр ч бодсондоо итгэлтэй болоод эхлэв.

"Сүүлийн үед дөлж зугтаагаад байсан, шинэхэн амрагтай болчихсон юм биз дээ! Яахав дажгүй л юм. Ах нь жаахан юм хэлье дээ" Шилэн хаалганы цаанаас харан зогсохдоо өөртөө л сонсогдох төдийд хэлчихээд хацраа хэлээрээ түлхэнэ. Ууртай байгаа юм байна.

Жонгүг өөрийгөө хүүхэд бэлдэхээр болсныг мэдээд өөрийгөө гайхаад барсангүй. Өчигдөр согтуу байлуу ч гэж бодох шиг..дуртай дургүй Хангёлыг бэлдэн зураг зуруулж, өөрөө зааж, хашхичиж, уурлаж, хөөнө. Ядаж аятайхан хүн ч сонгоогүйдээ харамсах ч түүний л шийдвэр байсан.

"Юу Хангёл аа! Одоо яв даа! Маргааш ирэхэд болно. Бас миний хэлсэн зүйлс дээр ажиллаж өөрийгөө бэлдэх хэрэгтэй шүү! Над дээр бэлтгэгдэж байгааг чинь энэ улс мэдэж байгаа. Нэр хүндэд сэвтэй байж яасан ч болохгүй"

Хангёлыг орж ирэхэд нүпэнд нь ассан байсан гал цог нь аль хэдийн унтарсан харагдана. Хагас бөхийчихөөд зурсан зургаа тэвэрсээр гарлаа. Ард нь Жонгүг хараал тависаар буйдан дээр лагхийн суув. Хажуугаар нь Ханбёл юу хийж байгаа болтч гэж бодох шиг...уг нь эхнэртэй хүн шүү дээ. Айлын эхнэрт санаа зовоод л...

----
"Өхх Тэхён! Би цагаа ч харж амжаагүй юм байна! Одоо явсан дээр байх. Нар аль хэдийн жаргачихсан байна. Мм...маргааш...аан биш нэ нөгөөдөр юм байна! Ирээрэй! Одоо яв даа баяртай" гэж хэлээд хөлөө амраахаар ширээн дээрээ суулаа. Өдөржин зогсочихсон болохоор л тэгж байгаа биз. Тэхён үнэхээр баярлаж байв. Тэр түүнийг өнөөдөр хэд магтсаныг мэдэхгүй нь. Ямартай ч өвдөх нуруугаа үл тоосоор "Сочи" гоос гарав. Гэнэт Ёнтаныг гэрт нь хэтэрхий удааснаа санан гэр лүүгээ гүйнэ. Өлсөж байгаа даа.

Гэрээ түлхүүрдээд ороход Таниг өвөр дээрээ суулгачихсан илж байв. Танидаг эсэхээ мэдэх гэж гэрэл асаавал яахын аргагүй Жонгүг сууж байв. Тэхён мэдээж Жонгүгтйг мэднэ. Тэрний бүтээлүүд маш гүн утгатай. Тэхён тэрийг ч мэднэ. Гагцхүү яагаад гэрт нь ороод ирчихсэн сууж байгааг л тааж ядна.

"Юу хэн билээ?"

Жонгүг асуултанд нь хэтэрхий гэмээр хэтэрхий ёжтой инээсээр харцаа секундэд л ширүүсгэн "Чиний шинэ эзэн" гэх нь тэр

[Completed] Daddy?Where stories live. Discover now