Author's POV~
Тэр нэгэн өдрөөс хойш аль хэдийн гурав хоног өнгөрчээ. Жонгүгийн хоёр хүүхэд ирж гэртээ байрлан давтлага хичээлүүддээ ч мөн явж байгаа билээ. Үйлчлэгчид нь хүртэл заримдаа Жонгүгээс айж байгаа юм. Нэг л их хөөрсөн хүн хийх юмаа олж ядаад мөрөөрөө ажиллаа хийж яваа хүмүүсийг барьж авч үнсчих гээд л...за энэ ч яахав. Тэхён одоогоор гэртээ байгаа ч давтлага Жонгүгээс авдаг учир яалт ч үгүй өдөр бүр ирж таардаг юм. Тэгэх бүртээ л явахгүй, явуулахгүй гэж маяглаж эрхлэлдсэн хоёр юм...за үүнийг ч бас алгасацгаая.
"Эхнээр, ярилцах юм байна!" Жонгүг ширээн дээрх салах өргөдлөө барин явсаар өрөөнийхөө буйдан дээр суунгаа эхнэрээ хүлээнэ. Салах гэж тийм ч их яараагүй байсан бөгөөд дараа нь ахиад нэг хүн байгаа шүү дээ.
"За, юу болоов?" хоёр цай тавцан дээрээсээ буулган нэгийг нь авч балгахдаа асуувал Жонгүг царайны хувирал гаргалгүйгээр "Салцгаая, бичиг баримт нь энд байна, гарын үсгээ зурахад л хангалттай!" гэвэл эхнэр нь 'үнэхээр үү' гэсэн харцаар тасралтгүй ширтэнэ. "Хурдхан шиг гарын үсгээ зур!"
"Яагаад би чамаас салах ёстой гэж?" цай уугаад суух нөхцөд биш гэдгийг мэдрээд халуун цайгаа ширээн дээр чангахан тавьбал Жонгүг доогтой гэх чинь инээснээ "Өөрийгөө гэмтээмээр байна уу? Нэг мөр үхэх юм уу? Хүүхдүүдийн ээж гээд харж үзэх юм бол байхгүй шүү!" гээд хормын дотор хувьсхийн өөрчлөгдөхөд эхнэр нь ч айсан бололтой гомдлын нулимс урсгаж байв.
Яагаад бүх эмэгтэйчүүд Жонгүгт хайртай юм бэ?
"Г-гэхдээ ха-ханиа-..." илүү дутуу үг сонсохыг хүсээгүйдээ залхсан байртай босч зогссоноо "Гарын үсгээ зур эсвэл үх" гээд өрөө рүүгээ орчих нь тэр.
Энэ хүүхэн лав түүнд хамаагүй болсон бололтой.
"Залхмаар эм!" гээд бугуйн цаг руугаа харцаа шилжүүлэхдээ ширүүн, хүйтэн төрхөө шууд л бяцхан жаал шиг эгдүүтэй болгон инээд алдав.
Тэхёны ирэх цаг болчихож...
Өөрийнхөө бодолд инээсээр үүд рүү байн байн харсаар хүлээх бол хүлээсэн тэр нэгэн нь ч хаалга тогшиход хаалга нээхээр боссон боловч цаанаас өөр хэн нэгэн тайлж өгөв. Тэр нь Жонгүгийн том охин байв.
Жаргалтайгаар инээж явсан Тэхёны төрх хэвийн болж хоолойгоо засахад Жонгүг гүйх шахам алхсаар үүдэн дээр ирэхэд охин ч элгээ тэвэрсэн байх бөгөөд Тэхён руу их л ёозгүй харна.
"Аав аа, та энэнд заагаад байгаа хэрэг үү? Арай ч дээ, өдийг хүртэл нас, чадвараа худлаа хэлж биднээс мөнгө салгасан гуйлгачинд?" тэгснээ ёжтой инээн "Ядаж хувцас чинь хүртэл хэвээрээ байх гэж дээ. Арчаагүй амьтан!" гэвэл "Жон Сэна! Хүнтэй яаж харьцаад байгаа юм?" Харин Тэхён дэмий л ноорхой пүүзээ нуусхийн доош харна. Ахх энэ хорон охин эцгийгээ үнэхээр сайн хувилчихжээ.
Саяныг хүртэл гараа цайтал нь атгаж хүнд амьсгалсан Жонгүг Тэхёныг татаж орууллаа. Тэхёнд зориулж хэрэглэдэггүй илүү номын өрөөгөө тохижуулж, тэнд бэлтгэж байгаа учир тийшээ дагуулж орж ирэв.
"Өнөөдрийн бэлтгэлээ тасалцгаая!" Жонгүг хөөрхөн хүүхэд шиг инээн хэлэхэд нь Тэхён ч 'яагаад' гэсэн янзтай харахад нь Жонгүг улам инээн "Энэ гурав хоногт 'бэлтгэл' гэж шалтаглаж уулзаад байгаагаас ганц ч удаа хийгээгүй шүү дээ! Өнөөдөр ч бас гарч зугаалцгаая!"
"Болж байна, гэхдээ сурвалжлагчид?"
"Тэд нарыг аргалж сураагүй биш" гээд гадуур хувцсаа өмсөнө.
Гарахаа мэдэгдээд нүүрээ ч маск, малгайгаар далдлан гарч ирээд Тэхёны сул байх гарнаас хөтлөн "Эхний газар бол их дэлгүүр" гээд инээмсэглэв. Харин Тэхён одоо ч сануулгагүй хүрэлт бүрт нь дасаагүйдээ ичсээр байх аж.
"Их дэлгүүр орж яах юм?"
"Чи минийх байхад дахиж хүний дор оруулмааргүй байна"
"Ингэх хэрэггүй дээ, Жонгүг!" тэр үнэгүй зүйлд дургүй.
"Чи юу гэж хэлснээ санаж байна уу? Миний юм бол чиний юм гээ биз дээ? Тэгвэл миний бие байхад би өөртөө юм авч болно байх аа?"
"Тийм шүү, баян уббагаа тултал нь ашиглаад өгье!" гээд тэвэрвэл Жонгүг 'убба' гэх үгэнд догдлол мэдэрч байв.
"Дурсамж болтол нь сайхан зугаалцгаая" Тэхён хэлээд инээд алдваас Жонгүг ч дэмжин жагсаалтаа бичиж эхэллээ.
~~~\\\~~~\\\
Bnga tm zovlntoi amidrna c gj yu bhav😂Ghde dhl zovcih gd bgmda *sigh*