•three•

1.1K 100 2
                                    

Ким Тэхён-

🥀

"Надад ажил болон мөнгө өөр бас бус зүйл хэрэгтэй. Цалингаа авчихсан болохоор Таниг хагалгаанд нь оруулах юм байна. Дахиад д мөнгө хэрэгтэй болчихлоо" Тэхён үглэсээр орлого зарлагаа бодон дэвтэр дээрээ тэмдэглэсээр. Ахх тэрэнд үлдэж буй мөнгө ч алга байхад бүр зардал нь хасах болчихлоо.

Толгойгоо барисаар сууж, сууж санаа алдсаар хувцсаа өмсөж эхэллээ. Юутай ч түүнд Ёнтаныг аврах л чухал бололтой.

-

"Эмч ээ! Энэ үлдсэн мөнгө нь...одоо шууд цаг алдалгүйгээр хагалгаанд нь оруулж болох уу?"

У эмч дугтуйтай мөнгийг задалж үзсэнээ нүд нь бага зэрэг томрон, босч ирээд хагалгаанд оруулах тухайгаа хэлэн гарын үсэг зуруулчихаад Таниг аваад явав. Тэхёнд хэлэхдээ эрсдэд багатай учир санаагаа чилээх хэрэггүй гэсэн юм л даа.

-

Тэхён энэ хугацаанд эмнэлгийн үүдэнд Ёнтаныг хүлээн суух ч энэ цагийг дэмий өнгөрөөмөөргүй санагдан урдаа тависан зорилго, мөрөөдөл нь болоод байгаа Сэжон ахлах сургуулиа бодоод амжив. Магадгүй Таниг эдгэчихвэл тийшээ очиж тэтгэлэгт хамрагдаж чадах болзол, удирдамжийг нь харах хэрэгтэй байх.

Сө Үл ийн шилдэг урлагийн ахлах сургуульд тэтгэлгээр тэнцэж орох мэдээж амаргүй шүү дээ. Ар тал томтой айлын хүүхдүүд ч бараг бууж өгөөд байгаа. Тэхёнд энэ боломжгүй мэт санагдах ч түүнд үзээд алдахаас өөр гарц үгүй.

Тиймдээ ч уран зураг төрөлд нь хүч үзэхийн тулд боломжоороо л бэлдэж байгаа. Баячуудын хүүхдүүд шиг хувийн багш авах биш.

Нэг л мэдэхэд шөнө нойргүй хоносноосоо болоод ар талын түшлэгээ налаад унтчихсан байлаа. Байгаа газраа анзаарсан болтой том том харж байгаад Ёнтаныг санав.

"Дуусчихсан болов уу?" Амандаа бувтнасаар эмчийн өрөөний хаалгыг тогшсоор орвол Тани үзлэгийн орон дээр унтаж байгаа харагдана. Санаа нь амарч эмчээс зөвөлгөө авчихаад баяртай нь аргагүй Таниг тэвэрсээр алхаж гэртээ орж ирлээ.

"Ахх сайн байна Тани! Дахиж өвдөж аавыгаа зовоож болохгүй шүү за юу"

-
"Ааваа! Юү багшийг солимоор байна. Харицаа нь хүртэл соёлгүй. Яаж ийм хүнээр зургийн хичээл заалгаж болох юм?!  Хамгийн сайныг нь авч болохгүй юу? Надад үнэхээр таалагдахгүй байна. Тэрнээс болоод Сэжон сургуульд тэнцэж чадахгүйд хүрвэл яах болж байна аа?" Сэна дуу шуу болсоор Жон ноёны өрөө рүү ороод ирэв. Бичиг цаастайгаа ид зууралдаад завгүй байсан Жонгүг түр ч болов амсхийн дуугүй л хүн рүү залгана. Залгасан хүн нь ч нэг их дуудуулалгүй авч нилээн ярьсны эцэст дуудлага тасарлаа.

[Completed] Daddy?Where stories live. Discover now