***
"Надад энэ талаар тайбар хэлж болох уу?" Жонгүг хоёр хүүхдээ урдаа зогсоож, өөрөө урд нь элгээ тэврэн сууна. Харцанд нь гал авалзаж байх ба мах цусных нь тасархай тулд л ингээд өнгөрч байгаа юм."Та юундаа тэрнийг өмөөрөөд байгаа юм? Өөрөө хэлдэг биз дээ! Хүссэнээ авахын тулд юуг ч хийхээс буцахгүй бай гэж" шазруун зантай охин нь дахиад л түрүүлэн дуугарахад Жонгүг хүндээр санаа алдаж "Тэр сургуульд тэнцсэн ч бай тэнцээгүй ч бай хамаагүй. Машин болон нэг картаа өгөөд гар!"
"ААВ!! Намайг автобусаар яв гээд байгаа юм уу?" дороо дэвсэлж эхлэхэд нь ах нь нүдээрээ 'боль' гэж дохих аж.
"Тэгж байна. Одоо гар гэж хэлсэн шүү. Толгой өвтгөөд байх юм. Гарцгаа. Аан харин Сэна надад карт болон машины түлхүүрээ авчраарай!"
Жонгүг, Тэхёныг харагдахаа болиод эхлэхэд золтой л боогоод үхчихээгүй юм. Гарч явчихаад байхгүй болчихоор санаа нь зовж, Тэхёныг үргэлж дагаж, үйлдэл бүрийг нь ажиглах зорилготой ажилтнаасаа л хаачсаныг нь сонссон юм.
Тийм хүн гаргаагүй бол одоо яаж байх ч юм билээ.
***
"Уучлаарай, Тэхён. Харж чадсангүй." үсийг нь зөөлөн илбэсээр, тэврэхэд Тэхён яалт ч үгүй эргүүлэн тэвэрч, өвөр дээр нь сууна.
"Үнэхээр уучлаарай. Айсан биз дээ. Одоо зүгээр дээ." духан дээр нь зөөлөн үнсэж тайвшруулахад Тэхён нусаа татаж зүгээр гэдгээ илэрхийллээ.
"Өнөөдрийн шалгаруулалтад сайн оролцсон шүү. Үнэхээр их бахархсан гээч!" ярианы сэдвээ өөрчлөхийн тулд магтаж эхлэвэл, хөөрхөн инээгээд "Тийм биз. Сайн байсан биз дээ! Би их хичээсэн шүү."
"Чи яг тэнцсэн байх даа. Тийм сайн байсан юм чинь..." шахагдсан хоёр хацар дээр нь ээлжлэн үнсээд, тэгш өнцөг хэлбэрийн томоос том инээмсэглэлийг нь гаргаж ирэхдээ, өөрөө ч даган инээж байв.
"Бурхан минь, чи намайг хайлуулж байна." үсийг нь оролдонгоо хэлж, үнэрлэж эхлэхдээ ямар сайхан үнэртэйг нь дахин нэг санах аж.
Хоёулхнаа байхаараа бүр эрхлэлдэж, нялуурцгаагаад нэг нэгнээ нойл ч оруулдаггүй учир юу ч идээгүйгээ сая л санаж хоол хийхээр бослоо.
"Танай гэр давчуу юм аа." нүдээ ийш тийш нь гүйлгэсэн хэвээр босч, араас нь ширтэн хоолны ширээн дээр суув.
"Харин ч ядаж л энэ зэрэгтэй байгаадаа баярладаг шүү."
"Хоёулаа зүгээр захиалчих уу? Чи өмнөх удаад хоол хийж байгаад хуруугаа зүсээд, гэдсээ түлж байсан даа." сая л өмнөх явдлыг нэг санахдаа хариултыг нь ч сонсоогүй хэр нь залгах гэж утсаа гаргасан ч, ойрын хэдэн жилдээ захиалгын хоол идээгүй учир дугаар ч орж ирсэнгүй.
Үүнийг нь ойлгосон мэт Тэхён гараа арчин, инээд алдсаар өөрийнхөө утсаар залгаж, захиалгаа баталгаажуулж, гэрийн хаягаа хэллээ.
Энэ тэрийг ярин сууж, инээлдэн цаг явсныг ч анзаарсангүй. Хаалга тогших дуунаар Жонгүг ойр байснаараа юу ч бололгүй нээж орхивол шууд харамсах шиг л болов.
"Энд юу хийж яваагаа тайлбарла даа, Жон Жонгүг!!"
~~~\\\~~~\\\
4,5 n hesgin dara duusla<😉🍓