•two•

1.3K 122 15
                                    

Jeon Jungkook

🥀

"Хайрт минь өнөөдөр ямар нэг ажилгүй биз дээ? Мин болон Пак гэр бүлийнхэн хамт "Сочи" д оройн хоол идэхээр болсон. Амжина биз дээ?"

Жон эзэгтэй нөхөртөө хэлснээр Жонгүг ч царайны хувирал гаргалгүйгээр толгой дохилоо. Тэр ийм л хүн. Ажил, гэр, мөнгө, шинэ баян танилууд, хуурамч инээмсэглэл, новшийн муу санаанууд, аллага...энэ бүх зүйл д ноён Жон Жонгүг гэх эрхмийг бүтээдэг гэх үү дээ.

"Сочи" барилга бол бараг л тэдний гэр шахуу. Нийтдээ 80,90 давхар барилга бөгөөд доторх хийц нь сүрдмээр сайхан. Пак болон Мин гэр бүлийнхэнтэй биенесийн хамтрагчид. Мм...өөрөөр гэмт хэргийн хамтрагчид юм байна.

Жимин бол "Шимён" эмнэлгийн дарга. Одоогоор 1 охинтой бөгөөд Пак Мина.

Юнги бол Сө Үл ийн хуулийн фермийн өв
залгамжлагч учир хэрэгтэй хүн. Одоогоор 1 охинтой бөгөөд Мин Юри.

Эцэст нь Жон гэр бүл. Гол төв. Тэрээр Сэжон урлагийн ахлах сургуулийн гол хувьцаа эзэмшигч төдийгүй өөрийн гэсэн барилга нилээдгүй их. Хаана ч барилга босгоод өрчихөж чадахаар нөлөө ихтэй. Мэдээж эдгээр баячууд тийм ч ариухан хүмүүс биш нь лавтай. Жон Сүжи гэх эмэгтэйтэй гэрлээд 5 жил болж байгаа бөгөөд 2 ихэр хүүхэдтэй. Жон Сэна/эм/, Жон Жохён/эр/

Хүүхдүүд ганц хоёр насны зөрүүтэй ч бүгд 16,17 той юм.

~~~

"Хүүхдүүд ээ! Өчигдөр оношлох шалгалт аваагүй болохоор та нар энэ 20 хоногийн хугацаанд хэр сайжирсныг чинь мэдэхгүй байна. Тийм болохоор одоо өгцгөөх үү?"

Харж байгаачлан Тэхёны багшлах хугацаа үүгээр дуусч байгаа юм л даа.

"Байз даа! Жон Сэна хаана байна?"

"Мэдэхгүй ээ! Усан санд байж магадгүй юм"

"Юри! Сэнаг дуудаад ирээч!"

Юри энэ удаад нүдээ эргэлдүүлсээр "Их даварч байх шив! Арай л хэтрээд байна гэж бодохгүй байна уу? Өөрийгөө юу гээд бодчихсон юм? Багш энэ тэр гэж бодсоны ч хэрэггүй шүү!"

Тэхён бараг л өдөр болгон сонсдог үгсдээ дассан мэт тоолгүй орхиж усан сан руу алхаж эхэллээ.

Ороход л Сэна сандал дээр тухалчихсан утсаа оролдоод тайван сууж байв.

"Хөөе Жон Сэна! Сүүлийн өдөр байхад намайг бага ч болов хүндэлж болсонгүй юу?"

"Чам шиг гуйлгачинг гэртээ оруулж байхад илүү даврах хэрэг юу байна? Заавал заагаад заахгүй бол яв л даа! Ядаргаатай юм"
Сэна сандал дээр суусан хэвээр утсаараа групп чатан дээр бүгдийг нь усан санд дуудаж авчрав. Тэхён түүний урд зогссон хэвээр. Удалгүй усан санд Жохён, Юри, Мина гурав орж ирснээр Тэхёныг хэлэх хэлэхгүй үгээр доош нь хийж гарав. Энэ бол тэдний төлөвлөгөөний нэг хэсэг.

"Мм..багш аа! Энэ ямар цамц вэ? Жохёныхтой ижилхэн харагдаж байна"

Минагийн үгэнд бүгд амаа даран инээлдэж Тэхён л эвгүй байдалд нүүр хийх газаргүй болсон аятай дуугүй зогсоно.

"Энэ харваас дуураймал байгаа биз дээ! Энэ цамц энэ улсад тоотой хэдэн ширхэг л орж ирсэн байхад. Ахх арчаагүй юм! Хүнд багшилж байгаа юм бол ядаж хувцас хунартаа анхаарах хэрэгтэй шдээ"

Сэна үг хаяж бусадтайгаа инээлдсээр зогсоход Тэхён л гараа цайтал атган доошоо харна.

"Ийм байж болохгүй юмсан. Өөртөө ядаж аятайхан пүүз авч өмс" Жохён энэ удаа ёжтой гэх чинь хэлсээр усан сан руу түлхэж орхив. Мэдээж Тэхён хэзээ ч усанд сэдж байгаагүй. Тэр нэгэн өдрөөс хойш айдаг болчихсон юм. Тэдэнд их л хөгжилтэй байгаа бололтой инээлдэнэ. Жохён харин халааснаасаа мөнгө гаргаж ирэн усан санд живж буй түүн рүү цацмар аядаад бусдыгаа аваад гарч одов. Тэхён арай хийн усан сангаас амьд мэнд гарч ирэн цацсан мөнгөнүүдийг нь авахдаа уйлж байв. Гэсэн ч тоолгүй явсаар үүдэнд ирэхэд яг Жон ноён орж ирж байв. Тэхёныг харан цочихдоо золтой л цохиод авчихсангүй.

"Сүжи? Яагаад гэрт гадны хүн байж байгаа юм?"

Жон ноён уурлан үүднээс хашхирч эхлэхэд Сүжи яарсаар гүйж ирээд

"Хүүхдүүдийн цагийн багш байгаа юм"

"Тэгсэн ч гэсэн арай ч дээ! Сэжиг хүрмээр юм! Энэний хүрсэн газар болгоныг сайн арчиж цэвэрлээрэй! Заваарсан юм..."

Үүнд нь Сүжи сандарсаар Тэхёнд бөхийх бол Тэрён хариуд нь гунигтай инээмсэглэсээр гарч одов.

[Completed] Daddy?Where stories live. Discover now