"Ээж ээ!"
"Яачихав даа?"
"Хоцорчихлоо!"
Хам хум дүрэмтээ өмсөж, нүүрээ угаасан болчихоод гэрээс бараг л гэрлийн хурдаар гарсан юм.
Төгсөх анги. Элсэлтийн ерөнхий шалгалт. Хүмүүсийн тэгтлээ тоогоод байдаггүй хэрнэ хамгийн их ач холбогдол өгдөг зүйлсийн нэг. Ганцхан шалгалт чиний амьдралыг тодорхойлохгүй гэж хэлэх байх. Гэхдээ үгүй. Энэ шалгалтад унасан бол чи өндөр үнэлгээтэй их сургуульд орж, мөрөөдлийнхөө ажлыг хийж, боловсон хүчин болох талаар бодоод ч дэмий болов уу. Учир нь энэ бол Өмнөд Солонгос. Чи боловсролгүй л бол 52 сая хүн дунд сайн ажил хийнэ гэдэг зүүдэлж ч болохооргүй зүйл.
Автобусны буудлын ойролцоо ирж байхад би өөрийгөө хангалттай амжина гэж бодсон ч амьдрал өөдөөс минь дунд хуруу гаргасан. Хараал идсэн дугуй! Гинж нь салчихлаа...
Одоо яах вэ? Би дугуй унаж мэдэхээс засаж мэдэхгүй. Дугуйгаа орхиод гүйх хэрэгтэй юу? Эсвэл яаж ийж байгаад засаад унаад явбал арай хурдан байх.
"Сурагч аа? Тусламж хэрэгтэй юу?"
Замын хажуу руу нэг машин шахан зогсоод дотор нь байсан туулай шиг царайтай залуу ийн хашхирлаа.
"Дугуйны маань гинж салаад-"
"Өнөөдөр төгсөх ангийнхны ЭЕШ-ийн өдөр биз дээ? Чи төгсөх анги уу?"
"Тийм ээ!"
Өнөө туулай шиг залуу машинаас буухдаа харагдаж байснаасаа бараг л гурав дахин том болчихсон. Яараад зогсож байж залуугийн өндөр харж балмагдаад байгаа би ч усан тэнэг байх даа?
"Хурдан машинд суу. Бараг л 9 болж байна."
Намайг машинд гүйн ороход 'туулай' дугуйг минь машиныхаа тээшинд хийгээд араас орж ирж суулаа. Жолоочийн суудлын хажууд түүнийг бодвол арай жижигхэн биетэй өөр нэгэн унтаж байх аж.
"Аль сургууль?"
"Бамгю ахлах."
"Ах нь амжаад хүргэж өгөх болохоор санаа зоволтгүй."
"Баярлалаа."
Хөөх, тэнэг хүнийг тэнгэр ивээдэг гэдэг нь энэ үү? Үнэхээр л намайг ивээчихлээ шүү. Хэн ЭЕШ-ийнхээ өдөр оройтож сэрээд, дугуй нь эвдэрсэн ч царайлаг залуугаар сургууль руугаа хүргүүлэх билээ?
"Ирчихлээ."
"Нөгөө би-"
"Хурдан ор оо! Аравхан минут дутуу байна. Санаа зоволтгүй."
![](https://img.wattpad.com/cover/266282596-288-k242549.jpg)
YOU ARE READING
Cafeteria || Mgl
Romance"Кафен эзэн Чуи Бомгюг сонгох уу? Эсвэл найз залуу Чуи Бомгюг сонгох уу?" "Би найз залуугаа сонгож байна." /Completed/ *Бичвэр дээр гарч буй дүрүүд, үйл явдал зэрэг нь зохиомол болохыг санана уу.