"Ганцхан намайг л үнэрлэ. Өөр хүн хэрэггүй."
"Бомгю убба?"
"Гю убба гэж дууд."
Улам ойртох түүний үнэр хамрыг минь гижигдэнэ. Юу вэ? Би арай дахиад...
"Кимчи сайн идэж байсан болохоор чинь их-"
"-хийчихлээ."
Гэнэт гал тогоонд орж ирсэн ээж ийн хэлчихээд над руу "Чи ч үхсээн" гэсэн харц шидлэх нь тэр. Захирал явахаар гэрт ч дайн дэгдэх нь дээ?
Ээж хойно нь зогсоод байхад захирал яагаад холдохгүй байгаа юм бэ?
"Бомгю-"
"Нүна! Найз залуу чинь явсан-"
Кай орилсоор орж ирэхэд хурдхан захирлыг түлхэн өрөө лүүгээ гүйх гэтэл гал тогооны үүдэнд Тэхён ууртай зогсож байв. Юу гээчийн хачин нөхцөл байдал вэ?
"Сусо?"
Захирлыг дуудахад гүйхээрээ өрөөндөө ороод хаалгаа түгжлээ. Юу болоод өнгөрөв? Ээж, Хюка, боол гурав ядаж байхад цагаа олж гэрт байж таарах юм аа? Тэхёныг таавчикаар цохисон тоо бүрээр карма дагзаар минь савж байгаа бололтой.
Гэхдээ сая тэр мэдрэмж юу байсан бэ? Зүрх дэлбэрэх гэж байгаа юм шиг?
🐰
"Сүбин убба?"
"Яасан?"
"Би..."
"Сора?"
Чизкейк хийсээр зогсох Сүбин нэг л дуу султай байх аж. Тэр яасан юм бол?
"Хэрэггүй дээ, больчихлоо."
Сүбинийг ийм сулбагар байхыг харж байгаагүй юм байна. Хавар болоод ядаргаанд орчихсон юм болов уу?
Ингэхэд аль хэдийнэ 4 сар болчихож ээ? Энэ кафен нэг хэсэг болсноос хойш цаг хугацаа гэрлийн хурдаар явдаг болчихож.
"Сора? Надад арын хөргөгчнөөс сүү авчраад өгөөч."
"Ойлголоо."
Хоолой нь сулбагар, царай нь унжгар, энэ туулай яагаа вэ?
"Сүү-"
Үнэр!
"Баярлалаа."
Үнэр гарч байна.
![](https://img.wattpad.com/cover/266282596-288-k242549.jpg)
YOU ARE READING
Cafeteria || Mgl
Romance"Кафен эзэн Чуи Бомгюг сонгох уу? Эсвэл найз залуу Чуи Бомгюг сонгох уу?" "Би найз залуугаа сонгож байна." /Completed/ *Бичвэр дээр гарч буй дүрүүд, үйл явдал зэрэг нь зохиомол болохыг санана уу.