Dream <꿈>

1.1K 192 166
                                        

Мөрөөдөл. Мөрөөдөлгүй хүн гэж энэ хорвоод байдаг болов уу? Мэдээж би ч бас мөрөөдөлтэй байсан. Байсан шүү!

Дунд сургуулийн хоёр дугаар анги хүртлээ би 1, 2-р түвшний сурагч байсан юм. Түүний дараагаас дүн минь муудсаар нэг л мэдэхэд 7 гэсэн тоо намайг тайван байлгахаа больсон. Харин 7-р түвшний сурагчийн хувьд мөрөөднө гэдэг утгагүй зүйл.

Энэ бүх түвшин хуваалт бидэнд ганц л зүйлийг заасан. Дээд түвшинд хамрагдах сурагчид мөрөөдөж, тэр мөрөөдлөөрөө амьдарч болно. Харин сурлага чинь доод түвшинд харьяалах бол мөрөөднө гэж мөрөөдсөний чинь гарз.

Эцсийн найдвар минь миний элсэлтийн шалгалт байсан ч... энэ цаасны тасархай надад "Их сургуулийн талаар бодох ч хэрэггүй!" гэж хэлж байна.

"Дүн чинь гарчихаа юу?"

"Тийн."

"Муу бололтой?"

"Тийн."

"Их сургуульд орж чадахгүй?"

"Тийн."

"Бодсон зүйл байхгүй байгаа?"

"Тийн."

Сурагч бүрийн харамсал. Хичээлээ хийж байх минь яав даа!

"Ирэх жил өгөхөд л болно."

"Чадахгүй ээ."

Бомгю миний арчиж байсан ширээнд суугаад "Яагаад?"

"12 жил тасралтгүй сурчихаад ийм дүн авсан байж, бүтэн жил алгасаад сайн дүн авах боломжтой гэж үү?"

"Найзаасаа гуйж байгаад бэлдчихэж болохгүй юм уу? Тэр ухаантай харагдаж байсан."

"Тэхён? Кан Тэхён ч харах царайны л ухаантай. Харин би? Хаанаас нь ч харсан маанаг... Тэр Сөүлийн их сургуульд орсон. Угаас их завгүй амьдардаг болохоор над шиг муу сурлагатанд гаргах цаг байхгүй ээ."

"Ингэтлээ урвайх хэрэггүй ээ. Их сургуульд орохгүй байлаа гээд амьдрал чинь сүйрчихгүй."

"Тийм ээ. Өнөө орой гэрийнхэндээ дүнгээ харуулах төдийд л амьдрал минь сүйрнэ."

Ээж, аав хоёрын ч урам хугарах байх даа? Өдөр шөнөгүй ажиллаж олсон мөнгөөр нь давтлага авчихаад, хүн харахаас аймар дүн үзүүлнэ гэхээс яс хавталзаад байх юм.

"Гэхдээ Сусо ямар сургуульд орох гэж байсан юм? Мөрөөдөлгүй гэсэн биз дээ?"

"Гэрийнхэн маань намайг эмчээр сур гэсэн."

Бомгю ууж байсан кофендоо хахаж цацсаар "Галзуурчихаа юу?"

"Яасан гэж?"

Cafeteria || MglOù les histoires vivent. Découvrez maintenant