Our Story <우리의 이야기>

2K 243 295
                                        

Цагаан цамц, хар банзал? Хэтэрхий ажил хэрэгч. Богино улаан даашинз? Шөнийн клуб орох гэж байгаа биш дээ... Саарал hoodie, жинсэн өмд, хэтэрхий энгийн.

"Манай Жихе бол цайвар ягаан өнгийн, урт даашинз өмсөөд, үсээ ард нь сулхан хавчиж, нүүрээ будалгүй уруулаа өнгөлөн их л энгийн хэрнээ чамин төрхтэй болдог юм."

Дахиад л эхэллээ.

"Хөөе, боол гуай? Би энд хадам ээждээ төрүүлсэн анхны сэтгэгдлээ засахын тулд аятайхан хувцас сонгох гэж хичээж байна. Гэтэл чи Жихег ярьж эморсоор байх хэрэг үү?"

"Миний Жихе... Миний оцон шувуу."

"Эморох юм бол гар!"

"Тэгэх тусам нь өрөөнд чинь насаараа бүгнэ дээ. Үхсэн хойноо ч өрөөний чинь буланд сүнс болж шүгэлнэ."

"Галзуу амьтан. Ингэх байсан юм бол анхнаасаа яах гэж салсан юм, айн? Зүгээр мөрөөрөө мөөмөө унжуулаад Жихед эрхлээд байж байх чинь яасан юм гэж байна?"

"Шартаад үхэх гэж байхад битгий үглээд бай!"

"Хэн ер нь чамайг таван шил сөжү ганцаараа уу гэсэн юм? Наад архинаасаа нэг болно шүү."

"Архинаас биш ээ..."

"Согтуу хөлчүүдээ хүүхэд рүү яриад салъя гэчихсэн юм биш үү, та гуай?"

"Тийм ээ."

"Уучлалт гуйгаад буцаад нийлээч!"

"Ямар нүүрээрээ би уучлалт гуйх юм?"

"Ер нь яагаад салъя гэчихсэн юм бэ?"

"Манай тэнхмийн сонбэ нар л ёстой драман дээр согтуудаа салъя гээд хэлчихвэл маргааш өглөө нь найз бүсгүй нь кимчитэй шөл хийгээд үүдэнд нь хүлээж байдаг, тэгээд үерхэл нь илүү батжаад яасан ийсэн гэлээ тийм юм л яриад байсан юм. Тэгэхээр нь би ч гэсэн-"

"Муу мал! Яг одоо Жихе рүү залгаад уучлалт гуй. Орой намайг ирэхэд эвлэрээгүй байвал өрөөний буланд шөнөжин гарыг чинь өргүүлж суулгана гэж мэдээрэй!!!"

Яаж яваад ийм тэнэг хүнтэй найзууд болчихдог байна аа?

Тэхёны эморсон үгнээс нэг зүйлийг ойлгон, шүүгээний мухарт хэдэн жил хэвтсэн цэнхэр өнгийн урт даашинзыг өмсөөд, үсээ хойноо сулхан боон гэрээс гарлаа. Бомгюгийн өгсөн хаягаар такси барин очвол Ганнамын харш гэмээр том сайхан байшин намайг угтан авах аж.

Оройн зоог гайхмаар тайван болж өнгөрсөн. Баавгай залуугийн ээж, аав хоёр надаас ганц нэг зүйл асуучихаад хоорондоо бизнесийнхээ тухай ярьж эхэлсэн бол ах нь их л эелдэг хандаж байлаа. Харин одоо оройн хоолны дараах цайллага гээд гэрийнх нь довжоон дээрх саравчинд сууцгааж байна.

Cafeteria || MglNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ