Nose <코>

1K 184 292
                                    

"Өглөөний мэнд Сора!"

Миний нүүр халуу шатаж байгаа нь ойлгомжтой. Яагаад дугуйны гинж эвдрэх бүрт Чуи Сүбинтэй таардаг байна аа?

"Өглөөний мэнд..."

"Суучих аа. Би дугуйг чинь тээшинд хийе."

Одоо бодох нь ээ, тэр яагаад машинтай байж болзоондоо явган ирсэн юм бол?

"Баярлалаа."

Араас минь машинд суучихаад Сүбин:

"Дугуй чинь асуудалтай болчихсон бололтой?"

"Үргэлж л гинж нь салаад байдаг юм. Би бүр хоёр ч удаа тасалчихсан."

"Хөөх, дугуйны гинж таслахаар хэмжээний хүчтэй охин байх нь ээ?"

"Ийм зүйл ярих хэрэггүй ээ."

Царайных нь буланг харах төдийд л ичээд байхад хажуугаар нь тоглоом хийгээд байх юм.

"Өө! Бомгюгийн баавгай!"

Гэрлэн дохион дээр зогсох үед тэр цүнхэнд минь зүүлттэй баавгай руу заан ийн хэлэв.

"Үгүй ээ, өөр."

"Адилхан л байна даа."

Энэ хүмүүс чинь өнгө үнэр ялгадаггүй юм байх даа? Эртээд Тэхён бас тэгээд л байсан?

"Минийх өнгө нь илүү цайвар, бас интоорын үнэртэй."

"Үнэр гэнэ ээ? Юун үнэр?"

"Бомгю уббагийнхаас кофе үнэртдэг."

"Юун хачин юм яриад байгаа юм бэ? Яаж чихмэлээс кофе үнэртэхэв дээ?"

Юу вэ?

"Хамар цоргитол хурц үнэртдэг дээ..."

"Бомгю өөрөө ч үнэргүй байхад юу гэж бамбарууш үнэртэй байх вэ? Чи андуурсан байх."

"Тэрнээс кофены үнэр жинхнээсээ ханхалдаг."

"Бомгюгаас уу?"

"Тийм ээ. Та үнэртээд үзээрэй! Үгүй ээ, уг нь ойртож үнэрлээгүй байсан ч тэрнийг ойрхон байх төдийд л кофе үнэртээд байдаг."

"Хачин юм аа?"

Тийм ээ. Хачин.

-

"Үри Гю Гю убба!"

Дахиад л нөгөө охин.

"Ёжү, сайн уу?"

"Бин Бин убба ч гэсэн минийх!"

Тэр надтай нэг үе л харагдах юм? Яагаад ийм хачин юм бол оо...

Cafeteria || MglTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon