Туулай... туулай... туулай... яаж ажилдаа явна аа?
"Сора бууж ирээд цайгаа уу."
Ажлаасаа чөлөө авчих уу? Юу гэж хэлэх үү?
"Яа, нүна! Одоо хүртэл босоогүй байгаа юм уу?"
Кай орж ирэн ингэж асуучихаад толгой сэгсэрсэн чигтээ өрөөнөөс гарлаа.
Тэгье! Ерөөсөө л чөлөө авчихъя! Хаягдаж байхдаа хүртэл царайлаг төрхөнд нь галзуурч байсан байхад өнөөдөр эрүүл саруул ажлаа хийнэ гэх баталгаа алга.
"Захирал аа~ Чөлөө авч болох уу?"
From: Soseo🍒
"Яагаад?"
From: Boss Teddy🐻
"Бие жаахан өвдөөд ㅠㅠ"
From: Soseo🍒
"Ойлголоо. Ганц л өдрийн чөлөө шүү!"
From: Boss Teddy🐻
"Нүна!"
"Кай Камал минь гэж! Яа, Хюнинг Кай! Чи намайг цочоож алах нь!"
"Эгч түрүүнээс хойш таныг дуудаад нойрон дундаа үхчихсэн байх гээд намайг явуулсан юм. Гэтэл та хорон инээмсэглэл тодруулаад л суугаад байсан болохоор..."
"Түрүүлээд бууж бай. Би араас чинь очъё."
"Тэгэхээс..."
Энэ золиг чинь бүр цус харвуулах шахлаа...
"Ажлаасаа хоцорчихсон юм биш үү?"
"Өнөөдөр явахгүй ээ."
"Яаж байгаа юм?"
Ээж урд минь өндөгний хуймаг тавихад Кай нүдээ эргэлдүүлсээр "Нүна шархалсан зүрхт."
Би хоолондоо хахаж цацан "Юу? Чи яаж мэдсэн юм?"
"Жэюний ээж таныг нэг өндөр, царайлаг залуутай хананд шахагдчихсан зогсож байхыг харсан гэсэн."
Хажуу айлын авгай даан ч их хараад байсан юм. Тэгээд хүүдээ хэлчихэж л дээ! Золиг юм аа...
"Тэглээ гээд хэн хаягдсан гэж байна?"
"Ойлгомжтой биш гэж үү? Тэр залуу чинь өндөр, царайлаг. Харин та?"
Хюка нүүрнийхээ урдуур гараа хөдөлгөөд "-Тэгээд өнөөдөр ажилдаа явахгүй гэсэн. Намайг түрүүн өрөөнд чинь ороход эхнэрийн урхийн эсрэг талын дүр шиг л царайтай сууж байсан биз дээ?"
Ажигч нохой!
"Хэн байсан юм?"
Ээжийн асуултад Кай мөрөө хавччихаад босоход би яалт ч үгүй ээжийн үхлийн харцтай тулгараад үлдчихэв.
YOU ARE READING
Cafeteria || Mgl
Romance"Кафен эзэн Чуи Бомгюг сонгох уу? Эсвэл найз залуу Чуи Бомгюг сонгох уу?" "Би найз залуугаа сонгож байна." /Completed/ *Бичвэр дээр гарч буй дүрүүд, үйл явдал зэрэг нь зохиомол болохыг санана уу.
