Crush <과즙>

1K 194 252
                                    

Амьдралдаа би ердөө ганц л удаа дурлаж байсан. Кан Тэхён муу золигийг анх 1-р ангид байхдаа дажгүй дамшиг гэж бодож эхэлж билээ. Навс хаягдсаныхаа дараа хүртэл Кан Тэхёныг нууцхан хайрлаж байсан минь саяхан. Гэхдээ зүгээр дээ, би эмороход хэтэрхий далдгар хүн!

"Сайн байна уу?"

"Өглөөний мэнд."

Чуи Сүбинд хараахан дурлачихаагүй л байна. Гэхдээ түүн шиг өхөөрдөм хүнд хэн дурлахгүй байж чадна гэж?

"Юу бодоод байгаа юм, интоор минь?"

"Тэнгэр минь!"

"Сүбин ах руу хайрын харцаар ширтэхийг чинь тасалдуулсанд уучлаарай. Гэхдээ кафе удахгүй нээх гэж байна."

"Ойлголоо."

Баавгай ч гэсэн хөөрхөн. Даан ч тэрнийг 2D тоглоомын дүрүүдтэйгээ төсөөллийн үерхэл хийдэг гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Захиралын бэлдсэн кофе, Сүбиний хийдэг бялуу тийм хэмжээний амттай байхад яагаад энэ кафе хүн багатай байдгийг би орсон цагаасаа хойш гайхаж байна. Эндэхийн байнгын үйлчлүүлэгчид нь бараг л тэр хоёрыг харах гэж л ирдэг, үгүй ээ яахав санаандгүй орж ирээд манай бүтээгдэхүүнд уруулаа хүргэсэн хүмүүс зоолттой нэг удаа дахин ирдэг ч... тэдний чадвартай харьцуулахад арай л цөөхөн хүнтэй биш гэж үү?

"Та юу авах уу?"

"Нэг халуун шоколад... Зааза болилоо. Нэг шоколадтай милкшейк авчихъя."

"Ойлголоо."

"Баавгайхан минь!"

Шейк захиалсан үйлчлүүлэгчтэй зөрөн надаас жижигхэн, тайрмал үстэй охин ийн орилсоор үйлчлүүлэгчийн захиалгыг бэлтгэх Бомгюг тэврээд авсан юм.

"Чуи Ёжү! Би шейк бэлдэж байна!"

"Ёжү нь уббагаа санаад ирж байхад."

Юу вэ? Ажил дээр ирчихээд хэлээ хазаад байгаа юм уу?

"Сусо болчихсон шүү."

Баавгай залуугийн өгсөн аягатай шейкийг кафен буланд утсаар ярин суух залууд өгөхөөр явахад өнөө жижиг охины "Тэр хэн юм?" гэх хоолой ард сонстов.

"Таны захиалга."

"Энэ чинь юу вэ?"

Үйлчлүүлэгч утсаа тавин хөмсгөө зангидсаар "Би халуун шоколад захиалсан юм сан?"

"Үгүй ээ, та шоколадтай милкшейк захиалсан."

"Чи намайг тэнэг гэх гээд байгаа юм уу? Захиалгаа ч мэдэхгүй тэнэг хүн гэж үү?"

Cafeteria || MglDonde viven las historias. Descúbrelo ahora