Date <데이트>

1K 190 253
                                    

"Өдөр шөнөгүй толгойд эргэлдэхээ боль. Би тэнэг охидод дургүй."

"Үхмээр байна уу, Кан Тэхён?"

Бомгюгийн хоолойг яг адилхан дуурайж байгааг нь. Яаж явахаараа Кан Тэхёныг байх үед тэрэнтэй таарчихдаг байна аа? Галзуурах нь ээ!

"Чи чинь туулай гээд байсан биз дээ?"

"Мэдэхгүй ээ, мэдэхгүй! Хаашаа л харна сайхан залуу байхад би ер нь яах юм?"

"Чи тэнэг юм уу?"

"Яасан?"

"Чуи Бомгю чамд хандтай байна тэнэг ээ!"

"Тэнэг охидод дургүй гэж байгаа биз дээ? Юун ханд! Надад дургүй гэдгээ хэлсэн байхад."

"Муу төмснүүдийн хатан!"

"Туслахгүй юм бол дуугүй бай!"

"Туслах гээд хамт ирж байгаа юм биш үү?"

"Хэрүүл өдөхөө боль! Намайг хар даа. Би ямар харагдаж байна."

"Үргэлж байдаг шигээ."

"Хөөрхөн гэж үү?"

"Шрекийн эхнэр шиг."

"Заа яахав. Өнөөдөр би даашинзтай байгаа болохоор чамайг харж үзье."

"Ер нь хэнд харуулах гэж даашинз өмсөөв?"

"Ойлгомжтой юм биш үү? Чуи Сүбин."

"Жинхэнэ эр хүн!"

Кан Тэхёныг боогоод зогсож байтал ард минь туулай залуугийн "Өө, Сора?" гэх цээлхэн хоолой сонстов.

Тийм ээ, яг зөв бодож байна. Чуи Сүбин бид хоёр өнөөдөр болзох болно. Баавгай залуу надад энэ болзоог бүтээж өгсөн. Гэхдээ... миний болзоон дээр Кан Тэхён юу хийж яваа юм бол?

Flashback

"Ирэх долоо хоногт, кафе амрах өдөр болзоонд яв. Би үүнийг л хийж өгч чадна. Түүнээс цаадах нь чиний чадвар."

"Гэхдээ яаж?"

"Би Сүбин хёны дотны дүү бас захирал нь. Надад арга байж л таарна. Болзоог би зохицуулах болохоор чи өөрийнхөө хийж чадах зүйлсэд л санаа зов."

"Ойлголоо."

"Хөөрхөн болоод ирээрэй."

End of Flashback

"За юу хийх вэ?"

"Яв."

Тэхёны асуултад инээмсэглэн хариулахад тэр гараас минь сугадаад "Хоёр төмс хоёулахнаа хамт байж болохгүй ээ."

Cafeteria || MglWhere stories live. Discover now