Baby Bear <아기 곰>

1K 200 290
                                    

Ажилчдын өрөөнд өлгөөтэй байх хоёр үүргэвчнээс нэг нэг жижигхэн чихмэл баавгай унжина. Нэгээс нь кофе, нөгөөгөөс нь интоор үнэртэх бөгөөд өрөөг интоортой кофен үнэр дүүргэх аж.

"Сусо?"

"Заа!"

Аз жаргалтай өнгөрүүлсэн зуны гурван сар дуусах дөхжээ. Саяхан л бид хоёр үерхэж, гадаа хавар болж байсан бол одоо хэдийнэ наймдугаар сар дундаа орчихож. Энэ хугацаанд юу болсныг мэдмээр байгаа биз дээ? За би эхнээс нь ярьж өгье.

Хамгийн эхэнд, би баристагийн шалгалтад бэлдэж байгаа. Энэ шалгалтыг давчихвал би мэргэжлийн үнэмлэх авна. Гэхдээ надад үнэмлэхнээс илүү найз залуугийн маань өгөх шагнал чухал болохоор л нойр хоолгүй бэлдэж байгаа л даа. Шагнал нь юу вэ гэж үү? Дараа хэлье.

Хоёрдугаарт, Сүбиний ууртай байх хугацаа дууссан. Тэр буцаад гэгээлэг, хөөрхөн, эгдүүтэй туулай болсон шүү? Бомгю хэлэхдээ Сүбиний бэлгийн бойжилт дуусаагүй болохоор л хааяа хачин аашилдаг гэсэн... За тэр ч яах вэ.

Гуравдугаарт, би үүнийг хэлэх эсэхдээ эргэлзэж байна. Тэхён, Жихе хоёр салчихсан. Тэдний 3 жил орчим үерхсэн үерхэл гэнэт л дуусгавар болсонд би хүртэл маш их цочирдсон гэдэг нь үнэн. Юу болсон гэдгийг тэр хоёроос өөр хэн ч мэдэхгүй.

Дөрөвт, аав ээж хоёр маань Бомгюг бараг л хүргэн гээд хүлээгээд авчихсан. Ээж ойр ойрхон надад ч хэлэлгүйгээр баавгайг хоолонд урьдаг. Тэгээд л дуу чимээтэй, бүтэлгүй гэр бүлийн минь оройн зоогонд найз залуу минь ирж, би ямар нэг байдлаар онигоо болдог нь гэм биш зан. Аа тийм, мэдээж дүрмийн дагуу Тэхён, Бомгю хоёр муухай харалцана.

"Болгоомжтойгоор дусаа."

"Ойлголоо."

"Хөөе! Золиг минь!"

"Убба! Уучлаарай."

"Хар л даа! Маш болгоомжтой байх хэрэгтэй. Кофе гэдэг чинь урлаг. Яг над шиг!"

"Юу гэнэ ээ?"

"Чи кофен дээр зураг зурж байгаа бол яг л миний царай шиг төгс зурах хэрэгтэй!"

"Уучлаарай."

"Үйлчлүүлэгчийн захиалгыг бүтэлгүйтүүлэх бүрт чинь би уусаар байгаад зүрхний өвчтэй болж дуусах нь."

"Тэгвэл би уучихъя."

"Найз охиноо зүрхний өвчнөөр явуулахыг хүсэхгүй байна аа."

"Би тэгээд найз залуугаа зүрхний өвчнөөр явуулахыг хүснэ гэж үү?"

"Болохгүй ээ, болохгүй!"

Cafeteria || MglWhere stories live. Discover now