Анхны үнсэлт. Би өмнө нь төсөөллөөр л хэн нэгнийг үнсэж байснаас биш жинхнээсээ үнсэлцэж үзээгүй.
Чуи Бомгю бол гайхалтай нэгэн. Тийм байхад би яагаад өмнө нь анзаарахгүйгээр барахгүй, туулай л гээд байсан юм бол? Айлаас эрэхээр авдраа уудал гэж, надад сэтгэлтэй байсан нэгнийг ч анзаараагүй байж.
"Тэнэг байж болно. Одоо жаахан ч гэсэн анзаарахгүй юм уу?"
'Өвдчихлөө' гэтэл хаа байсан ажлаас эм аваад гэр хүртэл ирж, Сүбинд сайн гэхэд болзоо ч товлож өгөөд... Надад сэтгэлтэй болохоор хийсэн үйлдлүүд байсан хэрэг үү? Ийм тэнэг байж яаж энэ амьдралыг туулна даа, Су Сора?
Гэхдээ маргааш яаж ажилдаа очно оо? Царайг нь хараагүй байхад л өнгөрсөн шөнийн явдал бодогдоод байхад, уулзвал цус харваад үхэх юм байна л даа!
Одоо бид үерхэх болов уу? Хүмүүс үнсэлцснийхээ дараа үерхдэг биз дээ? Гурвуулхнаа ажилладаг байж бид хоёр үерхчихвэл Сүбинд ч эвгүй л байна байх даа? Эсвэл Сүбинээс нууцаар үерхэх үү? Тэгээд Бомгю ажил хийлгэхгүй нялуураад байвал яана аа?
"За ярьшиг аа~"
"Юу ярьшиг гэж?"
Бодолдоо автаад чанга хэлчихлээ!
"Юу ч биш дээ."
"Юу ярьшиг юм бэ? Юу төсөөлөөд байгаа юм?"
"Би юу төсөөлсөн гэж? Чи л хачин юм төсөөлөөд байна!"
"Би юу ч төсөөлөөгүй. Арай чи..."
Миний ширээн дээр хичээл хийсээр суух Тэхён эргэж хараад "-Дахиад л нөгөө алдартнуудтайгаа төсөөллөөр үерхээд байгаа юм биш биз?"
"Үгүй ээ!"
"Тийм л байна даа? Ахлах сургуульд анх ороход хичээл дээр байнга сэрүүн зүүдлээд, багш нарт загнуулдаг байсан биз дээ?"
"Чи зүгээр яв аа! Гэртээ харь!"
"Би гэртээ байна!"
"Хэзээнээс манайх, чиний гэр болчихсон юм?"
"Төрсөн цагаас минь!"
Тэхён өөдөөс хэлээ гаргахад таавчикаараа цохих гэсэн ч, дараа нь ямар нэг үйлийн лай нь над дээр тусах юм шиг санагдаад зүгээр л орон дээрээ унаад өглөө.
Зүгээр л баавгайны тухай бодъё!
"Чи надад автчихаж."
Хоолой нь одоо хүртэл чихэнд цуурайтаж байна. Өөгүй төгс царай нь нүдэнд харагдаад, зөгийн бал шиг уруул нь...
ESTÁS LEYENDO
Cafeteria || Mgl
Romance"Кафен эзэн Чуи Бомгюг сонгох уу? Эсвэл найз залуу Чуи Бомгюг сонгох уу?" "Би найз залуугаа сонгож байна." /Completed/ *Бичвэр дээр гарч буй дүрүүд, үйл явдал зэрэг нь зохиомол болохыг санана уу.
