This is our first day! <오늘 부터 일 일이다!>

1.1K 190 171
                                        

Сүүлийн үед шөнө ч унтаж чадахаа байлаа. Өдөржин шөнөжин бодогдоод байгаа тэр баавгай, унтах гээд нүдээ анихад хүртэл харагдаад... Баавгайн өвчин тусчихаж. Халдварладаггүй л гэж найдъя.

Утсанд дуудлага ирэхэд нойрноосоо зовлонтойхон сэрлээ. Дэрний хажууд байсан утсаа тэмтэрч байгаад аван "Байна уу?" гэсээр чихэндээ барихад хэн нэгэн зөөлхөн инээх шиг болов.

"Унтаж байсан юм уу?"

"Захирал?"

"Өнөөдрөөс найз залуу чинь."

Хөнжлөө хуу татан босоод гүнзгий амьсгаа авахад өөрийн эрхгүй нүүрэнд мишээл тодорно.

"Найз залуу..."

"Хэрвээ чи мартаагүй бол кафе нээхэд 20 минут дутуу байна. Бас би чамайг авахаар ирээд үүдэнд чинь цаг орчим хүлээлээ."

Золиг гэж! Би сэрүүлгээ сонсчихоод буцаад унтчихсан юм байна!

"Түр хүлээж байгаарай."

"Хэрвээ эхнийхээ өдрөө надад загнуулахыг хүсэхгүй-"

Утсаа таслан орноосоо үсэрвэл Кан Тэхён яг л үзвэр үзэж байгаа мэт намайг харсан чигтээ амттан идэж байх аж.

"Хэзээ ирсэн юм?"

"Бүүр өглөө."

"Чамтай ярих цаг алга. Би хоцорчихлоо."

"Үерхэж байгаагаа ч хэлэхгүй үнэхээр өөдгүй байна шүү?"

"Үгүй дээ. Бид өнөөдрөөс л үерхэж эхэлж байгаа."

"Нөгөө баавгай юу?"

"Тийм ээ."

"Өөр хүн байдаггүй юм уу? Очиж очиж тэр баавгай шүү..."

"Та хоёр яагаад бие биедээ дургүй юм бэ? Үргэлж л муухай харалцаж байдаг санагдах юм."

"Хэн мэдэх вэ? Зүгээр л царайг нь харахаар уур хүрээд байдаг юм."

"Урьд насандаа эхнэр нөхөр байсан юм уу хаашаа юм, айн?"

"Больж үз."

"Би явлаа. Миний шүүгээний доод тавиурт нуучихсан шоколад байгаа. Тэрнээс идээд байж бай."

Тэхёныг өрөөнд орхиход тэр орон дээр маань хэвтээд өгөх нь харагдав. Оюутан юм байж байнга л манайд байж байх юм. Хичээл ном хийж байгаа харагдахгүй хэрнээ л онц сурдаг. Яаж амьдраад байгаа юм бэ?

Тэхён бага байхаасаа л гоц ухаантай гэмээр хүүхэд байсан. Оролдсон болгоноо чадварлагаар хийж, уралдсан тэмцээн бүртээ шагнал аваад л... Харин би? Ухаан муутайгаараа л алдартай байсан байх.

Cafeteria || MglWhere stories live. Discover now