Cafe <카페>

1.4K 205 196
                                        

"Хаачих гэж байгаа юм?"

"Цагийн ажил олохоор!"

"Эрт ирээрэй."

"Ажил олчихоод ирье."

"Тэхёнтой хоол идээд голорчихов оо!"

"Ойлголоо доо."

Гадагшаа гарахад нус тэс хөлдөм хүйтэн салхи намайг угтан авлаа. Золигийн муу өвөл хэзээ дуусах юм бол?

"Чи чинь яасан уддаг юм бэ?"

"Уучлаарай уучлаарай."

"Хэндээ харагдах гээд нүүрээ будаад байдаг юм?"

"Хөөрхөн байвал ажилд авах магадлал нь илүү байдаг юм байгаа биз дээ!"

"Будсан, будаагүй царай муутай юм байж."

"Яа, Кан Тэхён! Үхмээр байна уу?"

"Чамаас болоод би ажлаасаа хоцрох нь."

"Үглэж байхаар алхаж бай жижгээ!"

"Өөрөө жижиг юм байж юу вэ?"

"Хурдан алх аа. Хүйтэн байна."

Намайг гараа үрсээр алхаж байтал Тэхён баруун гарыг минь атгаад халаасандаа хийн инээмсэглэв.

Би Тэхёнд олон жилийн турш сайн байж билээ.

"-Найз охин чинь харвал ч..."

"Тэр чам шиг муухай ааштай биш болохоор санаа зоволтгүй ээ."

Тийм ээ, та нар зөв бодож байна. Би Тэхёнд хаягдчихсан. 11-р ангид байхдаа түүний дуртай гэж хэлдэг даашинзыг өмсөж, өдөржин цэнгэлдэх хүрээлэнд зугаалчихаад орой нь харих замдаа сэтгэлээ илчилж байсан. Тэгээд миний авсан хариулт бол хөөрхөн инээмсэглэл, "Галзуурчихаа юу? Чи өөрийгөө шоглоом хийж чаддаггүй гэдгээ мэдэх үү? Тэгээд ч би найз охинтой золиг минь!" гэсэн үгс байсанг өчигдөрхөн мэт санаж байна л даа.

"Над шиг муухай ааштай охинтой үерхсэн бол би чамайг хатгасаар байгаад аль эрт салгах байсан юм!"

"Тэнэг!"

Үнэн шүү! Хэрвээ Тэхёны найз охин хэтэрхий эелдэг, тийм үзэсгэлэнтэй байгаагүй бол би хор найруулаад тэднийг салгачихаж мэдэх л хүн!

Хавийн ховыг сүнгэнүүлж явсаар Тэхёны ажлын үүдэнд салаад тэр хавийн 'цагийн ажилтан авна' гэсэн бүх газруудыг дуусгасан юм.

Ажлын туршлагагүй бол ажилд авдаггүй энэ тогтолцоог би ойлгодоггүй. Ажлын туршлагагүй гээд ажилд авахгүй бол яаж ажлын туршлагатай болох юм?

Cafeteria || Mglحيث تعيش القصص. اكتشف الآن