Gyu? Bin? <규?빈?>

1.2K 210 285
                                    

Төгсөлтийн баяр. Хамгийн гунигтай баярын өдөр. Хичээлдээ муу, багш нарт үргэлж загнуулж явдаг над шиг сурагч хүртэл гуниглах нь хууль мэт. Учир нь өнөөдөр бидний сурагч байх сүүлчийн өдөр. Маргаашнаас эхлээд бид насанд хүрэгчид.

"Төгсөж байгаад нь баяр хүргье!"

Сүбин цэцэг өгөн инээмсэглэхэд хажууд нь Бомгю утсаа оролдсоор зогсоно.

Хэд хоног хамт байсны хувьд үнэндээ... би Чуи Бомгюгийн гар утсыг нүүртэй нь скочидмоор байна!

"Энэ хүртэл ирэх шаардлага байгаагүй шүү дээ?"

"Манай гэр бүлийн гишүүн байхад ирэхгүй бол болохгүй..."

"Хён, та хэтэрхий нялуун байна."

"Хөөрхөн охидтой нялуурах л хэрэгтэй."

Бомгю хэлээ гаргасаар "Хэн танд ийм хачин юм заагаад өгчихдөг байна аа?"

"Мэдээжийн зүйлийг битгий асуу. Ёнжүн хён л байж таараа!"

"Та хоёр хоорондоо л нялуур. Гэмгүй байгаа хүүхэд авч нялуураад л..."

"Убба?"

"Айн?"

"Айн?"

Захирал аа, Сүбин-ним гэж дуудаж байсан ч тэд өөрсдийгөө убба гэж дуудуулахыг хүссэн. Эцэст нь юу болж байгааг хар даа? Убба гэж дуудахад хоёул хариулж байна!

"Би Тэхёнтой уулзчихаад ирье."

"Нөгөө найз залуу шиг царайтай найз чинь уу?"

"Тийм ээ."

"Бид ч явъя даа. Өнөөдөр ажилдаа ирэх хэрэггүй шүү. Төгсөж байгаа сурагчид найзуудтайгаа гадуур хооллодог юм."

"Баярлалаа."

Туулай залуу инээмсэглэн даллахад Бомгю зүгээр л утсаараа оролдсоор эргэсэн юм.

"Сора эгч?"

"Жихе! Манай Жихе ирчихэж ээ?"

Намайг гүйж очсоор Жихег тэврэн авахад Тэхён түүнийг надаас холдуулаад "Манай найз охин шүү!"

"Паа, би найз охиныг чинь аваад үерхэчихэв л гэж!"

"Чи ч эвгүй гар шүү!"

Үг хэлвэл хэрэлдчих гээд, хөдөлвөл зодолдчих гээд байдаг байж бид хоёр яагаад үргэлж хамт байсаар байдаг юм бол?

"Эгч ээ, төгсөж байгаад чинь баяр хүргэе."

Жихегийн цэцгийг авчихаад доош харвал ямар нэг шаргал нохой түүнтэй хамт ирсэн байлаа.

Cafeteria || MglOù les histoires vivent. Découvrez maintenant