Сүбиний үнэр. Туулайн үнэр... Бодоод байх нь ээ анх уулзсан цагаас хойш нэг ч удаа би түүнээс ямар нэг үнэр мэдэрч байгаагүй юм байна.
"Чи зүгээр үү, Сора?"
Шинэхэн гарсан макароныг янзлах Сүбин надаас ийн асуухад би зүгээр л толгой дохилоо.
Сүбиний үнэрийг бүр ойртож байж л мэдэх бололтой. Болзсон өдрөө сайн шиншлээд явж байх минь яав даа? Бүтэн долоо хоног өнгөрчихөөд байхад надад мэдсэн юм юу ч алга...
"Ёжү нь ирлээ!"
Энийг ирэхээр миний хамар бүр мэдрэлгүй болчих юм. Ядаж байхад юун ч ойрхон ирдэг юм бэ дээ? Алаад нуучих юмсан ёстой нэг!
"Бинни убба-"
"Болохгүй ээ!"
"Сора!!!"
Ёжү Сүбинийг тэврэх гэсэнд шал арчиж байсан алчуураа шидчихсэн юм. Аз нь таараад гэх үү, азгүйдээд гэх үү Ёжүгийн нүүрэн дээр шалны алчуур бууж, тэр туулай залууд хүрч амжаагүй.
"Яаж байгаа чинь энэ вэ!"
"Би санаандгүй л..."
"Энийгээ өөрөө ав мэдэв үү!"
Тэр эргүүлэн алчуурыг над руу шидэхэд Бомгю урдуур минь орж алчуурыг аван ууртай нь аргагүй Ёжү дээр очлоо.
Би ч алуулсаан...
"Кафед орж ирчихээд яаж байгаа чинь энэ вэ?"
"Сора л өөрөө над руу-"
"Чи хэн болчихоод кафен ажилчидтай зүй бус харьцаад байгаа юм?"
"Убба? Та арай тэрнийг өмөөрөөд байгаа юм биш биз?"
"Хэн чамайг дураараа бусдад хүр гэж зааж өгсөн юм? Ёнжүн хён лав биш. Тэр хайнга нэгэн шиг харагддаг ч тэнэг хүн биш."
"Убба..."
"Надад ч, Сүбин хёнд ч дураараа хүрэхээ боль. Хамаргүй болох нь."
"Хамар ямар хамаатай гэж?"
"Хамаатай!"
Яагаад миний инээд хүрээд байна аа? Цусанд минь Жү Дантэгийн ген байгаа бололтой шүү?
"Гю убба муухай!"
Ширээн дээрээс цүнхээ шүүрэн Ёжү кафегаас гарахад сая нэг чимээ аниргүй тогтов.
"Чи ч гэсэн!"
Хог асгахаар явж байсан би, хамгийн гэмгүй царайн дээрээ тавиад "Юу? Би юу?" гэж асуухад баавгай залуу толгойгоо сэгсэрчихээд яваад өгсөн юм.
BINABASA MO ANG
Cafeteria || Mgl
Romance"Кафен эзэн Чуи Бомгюг сонгох уу? Эсвэл найз залуу Чуи Бомгюг сонгох уу?" "Би найз залуугаа сонгож байна." /Completed/ *Бичвэр дээр гарч буй дүрүүд, үйл явдал зэрэг нь зохиомол болохыг санана уу.