"Залхуу баавгай минь босооч!"
Тэхёны хоолойгоор орноосоо цочин босохдоо дээрээс минь өндийн харж байсан түүнийг мөргөж орхих нь тэр.
"Бурхан минь, Кан Тэхён!"
"Галзуу... Наад толгой тархи чинь хичээл хийхгүй байсаар байгаад чулуужчихсан байна!!!"
"Битгий хар өглөөгүүр хүний эмзэг сэдэв хөндөөд бай!"
"Хэрвээ би ирж чамайг сэрээгээгүй бол ажил гэдэг үг чиний эмзэг сэдэв болох байсан юм!"
"Ажил? Юун ажил?"
"Чи үнэхээр ийм тэнэг юм уу, эсвэл тэнэг хүн болж жүжиглээд байдаг юм уу?"
"Тойруулаад байлгүй зүгээр-"
Ажил! Өнөөдөр эхний өдөр гэдгийг таг мартчихаж!
Хамаг хурдаараа босон шүүгэнд буй хувцаснуудаа хөмөрч хаячихаад, арай ядан нүүрээ будах намайг Тэхён яг л үзвэр үзэх мэт тааламжтайгаар ширтэн сууна.
"Чи байгаагүй бол миний амьдрал ч их уйтгартай болох байсан байх даа, тийм ээ?"
"Үхмээр байна уу, Кан Тэхён?"
"Чи намайг алж чадлаа юу?"
"Яаж явахаараа чам шиг хүн Со Жихе шиг охинтой үерхчихдэг байна аа? Жихегийн нүдийг боож, чихийг нь таглаж байгаад найрчихсан байх тийм үү?"
"Би чамайг бодвол өндөр, царайлаг, ухаантай хүн шүү! Тэгээд ч Жихе бид хоёр ямар чам шиг төмс байгаа юу, айн? Чам шиг хөлдүү төмс л биш бол үерхэх чинь тийм хэцүү зүйл биш!"
"Чи ер нь хэрүүл өдөх гэж ирээ юу?"
"Бүтэлгүй найзыгаа арайхийн олсон ажлаас нь халуулахгүй гэж ирсэн юм."
"За яахав, хайртай шүү!"
"Наад үгээ буцааж ав аа! Бөөлжих нь."
Тэхён ийн хэлчихээд хэлээ гаргахад би хажууд нь байсан цүнхээ аваад доош гүйхээрээ буулаа.
"Явчихаад ирье!"
"Амжилт хүүхдүүд ээ!"
Гутлаа өмсөж байхад Тэхён "Баяртай ээж!" гэчихээд түрүүлээд гарсан юм.
Тэрри бид хоёр багаасаа л нэг гэрийн хүүхдүүд шиг өссөн. Бид үнэхээр азтай биш гэж үү? Яг л хоёр аав, хоёр ээжтэй юм шиг амьдардаг бидэн шиг хүүхдүүд өөр байхгүй байх.
"Би гайхаад олохгүй юм."
"Юуг?"
"Тэд яагаад чам шиг тэнэг хүнийг ажилд авсан юм бол?"
VOCÊ ESTÁ LENDO
Cafeteria || Mgl
Romance"Кафен эзэн Чуи Бомгюг сонгох уу? Эсвэл найз залуу Чуи Бомгюг сонгох уу?" "Би найз залуугаа сонгож байна." /Completed/ *Бичвэр дээр гарч буй дүрүүд, үйл явдал зэрэг нь зохиомол болохыг санана уу.