𝐈

849 83 5
                                    

_____

Эдвард Берк ~ Evan Peters (AHS)
_____

CHAPTER 1

Сеатл хотын захад байрлах тансаг зоогийн газар. Дэнлүүн гэрэл, навчин хана гэхчилэн гоёмсог болгох бүхий л зүйлсийг туршиж үзсэн ойн төгөл дунд орших эл нууцлаг газарт холимог гэр бүл оройн зоогоо барьж байлаа.

Зургаан хүний суудалтай илүү ч үгүй дутуу ч үгүй яг таарсан ширээнд. Эдвард сэрээгээ тавагтай чяхруулан өөрийн ундууцлаа илэрхийлэх ч энэ нь нэг их шинэлэг бус тул төдийлөн ойшоох хүн байсангүй. Эшлигийн эсрэг талд суух хойд ах Ник нь пастагаа сэрээдэн суух ба үе үе цусан төрлийн бус дүү лүү гээ ширтэж, харц тулгарах мөчдөө дальдчин зайлсхийсээр л. Гэр бүлийн оройн зоог. Нэгнийхээ царайг эгцэлж харахаас ч дур нь гутсан хүмүүсээр дүүрэн хүрэн бор ширээ.

-Эшли чи ямар сургуульд оръё гэж бодож байна.

"Бодсон зүйл байхгүй ээ."

Түүний хойд эцэг эл аниргүйг аргацаах гэсэн мэт хөөрхий авхайг явц муутай асуултуудаараа булж гарлаа.

-Ник Вашингтоны их сургуульд (UW) явдаг юм чинь та хоёр нэг сургуульд орвол ямар бэ?

Хатагтай Хант уур амьсгалыг зөөллөхийг оролдон тэдний ярианд оролцож эхэллээ. Тэдний, нөхрийнхөө асуултад гэвэл илүү байндаа буух бололтой.

Эдвард-За за хангалттай сонслоо. Та нар яаж түүнийг Сеатл-д үлдэнэ гэж бодоо бэ?

Ээж-Эдвард, тэр тийм том асуудал мөн гэж үү? Эшли ганцаараа тийм хэрэгт орооцолдоогүй. Одоо түүнд өөрийнхөө амьдралыг өөрөө шийдэх боломжийг олгосон дээргүй юу. ЧИ ДЭНДҮҮ УДААН САЙН АХ БАЙЛАА.

Тэр сүүлийн өгүүлбэр дээрээ дуугаа чангалан бараг л орилох шахам хэлэв.

"Юу гээч ээжээ? Та Эдвардыг зэмлэхийнхээ оронд өөрийн ХАЙРТ ХҮҮ НИКИЙНХЭЭ хүмүүжилд анхаарвал ямар бэ? Намайг энд байгаа цор ганц мансуурагч нь гэж бодоогүй гэж найдъя?"

Сүүлийн долоон сарын турш Ник түүн лүү эгцэлж харж ч чадахгүй байгаа цор ганц шалтгаан энэ байлаа. Долоон сарын өмнө зул сарын баяраар Эдвард сүйт бүсгүй дээрээ очиж, хожуу учирсан амрагууд өөрсдийн дундаас төрсөн цор ганц охиноо дагуулан Нью Йорк луу явснаар хамгийн золгүй хоёр нь л гэртээ үлдсэн юм.

Энэ тэдний хамтдаа хийсэн анхны үдэшлэг байсан. Хэдэн долоо хоног ч бус хэдэн сарын турш хот даяар яригдах тийм л нүсэр үдэшлэг ...

𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘Where stories live. Discover now