𝐕

360 65 11
                                    

_____

Ник Хант ~ Finn Wittrock (AHS)
_____

CHAPTER 5

Сесил зочид буудлын гадаа тэд Никын үнэтэй машины хамар дээр суун тамхилж байлаа. Лос Анжелес-ын хамгийн үзэшгүй хэсгүүдийн нэг болох Скид Рөү гудамжтай залгаа орших эл газраас л тэдний түүх бүрэн дүүрнээр эхэлсэн юм.

Энэ өдрийн өглөө.

Эзэнгүй гэрт ганцаар өдрийг угтсан Эшли өглөөний цайгаа уухаар сүү болон бэлдэцээ барьсаар буйдангийн зүг алхална. Сүүлийн хэдэн өдөр сайн нойр авсан ч гэсэн түүний нүдний доогуур хар хөх туяа татаж, өнөөх л ярвигтай эмгэг нь одоо ч даамжирсаар буй тул хэвлийгээр нь хатгуулан өвдсөөр л.

Эдвард энэ хотын хамгийн нэр хүндгүй авч бөгс өндийх зай завсаргүй ажлуудтай хэсэг болох орон байрны хулгайчидтай тэмцэх тасагт ажилд ороод хэдийнэ гурван долоон хоног өнгөрчээ. Нэр хүндгүй, олигтой цалингүй нь дээр түүний тавьсан өнөөх баатарлаг зорилгод хүрэх ямар ч боломжгүй эл ажилдаа дарлуулсан Эдвард хууч өвчин нь сэдэрч гүнзгий амьсгал авах ч тэнхэлгүй болсон дүүдээ бүү хэл үргэлж л инээмсэглэлээр бялхаж явдаг ч сүүлийн хэд хоног амнаасаа дорвитой ширхэг ч үг унагаагаагүй сүйт бүсгүйдээ ч анхаарал хандуулах завгүй явлаа.

Өвчин намдаах эмний баримт, хаван хөөх эмний цаас түүний өрөөгөөр нэг хөглөрсөн ч завгүй Эдвард үүнийг хэрхэн олж чадах сан билээ. Тийм дээ ч Эшли хэн хүнээс илүү тайвнаар зурагтын шоу үзсэн шигээ суух ажээ.

Гэнэтхэн л байшингийн гадаа дасал болоогүй машин ирж зогсоход тэрбээр тас хар үсээ дээш шуун боосоор цонхоороо харуулдан зогсов. Амьдрал хэдий шаналгаатай байлаа ч аймшигтай гэр бүлээсээ хол байсан тул энэ тийм ч том асуудал байгаагүй юмсанжээ. Энэ машин ирж зогсох хүртэл л.

"Сьюзан? Новш гэж миний амьдрал нэг мөр сүйрч л дээ."

Эшли түгжээгүй хаалга руу гаа гүйх мөчид түүний хойд ах хэдийнэ Вивьены гэрийн өөгүй цагаан хаалгыг өөрийн гэр аятай онгойлгон орж ирэх нь тэр. Хорвоогийн сүйрэл гэдэг Эшлигийн хувьд бурхны шүүлт, сатаны хаанчлал ч бус Ник Сьюзан хоёр ахин түүний амьдралд орж ирэхэд л болохуйц хялбархан зүйл.

Сьюзан-Бурхныг бодож чи амьд байна.

Түүний эх Эшли рүү таягаа тулсаар ойртох бөгөөд хатагтай Хантын хөл нэлээдгүй том бэрхшээлтэй билээ. Тийм дээ ч эл хатагтай өөрийн тансаг хэв маягтайгаа нийцүүлсэн тас хар модон таягтайгаа хорвоог туулж буй нэгэн. Хар торон эмжээртэй даашинз, бүрх малгай, торон бээлий зэргээрээ хаанаас нь ч харсан дээдсийн хүрээлэнгийн эзэгтэй.

𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘Where stories live. Discover now