𝐕𝐈𝐈

307 52 7
                                    

_____

Жэннифер ~ Emma Roberts (AHS)
_____

CHAPTER 7

Рик сахиусан тэнгэрүүдийн хотыг орхин одохоосоо хэдхэн хормын өмнө өвдгөө тэвэрсээр өрөөндөө ганцаар хоцрох Эшлиг чанга гэгч нь тэврэн үнслээ. Залуу эр энэ хотыг орхих мөчид сахиусан тэнгэрүүдийн хот Лос Анжелес цор ганц нүгэлтэнтэй үлдэх ажээ.

Рик-Би тэнд ихдээ л долоо хононо гэж таамаглаж байна.

"Зүгээр дээ. Долоо хоног, долоон минут бүгд л адилхан новш."

Рик адаглаад түүнд холбоо барих дугаараа ч үлдээгээгүй нь ер бусын их хоосрол, гунихралыг хөөрхий авхайд бэлэглэлээ. Цагаа олоогүй гоморхол, хүнээ олоогүй эмзэглэл. Мөн таарч дээ.

Итгэлцэл гэх зүйлийг түүний эргэн тойрны хэн ч мэдрүүлэхгүй байгаа нь цаанаа л нэг уйтай авч нөгөөтэйгүүр оновчтой шийдэл ажээ. Эшли тийм ч итгэл даахуйц нэгэн биш агаад бие, сэтгэцийн хүндхэн өвчлөлд ээрүүлсэн нэгний хувьд энэ бол энгийн л зүйл.

Гурав хоног өнгөрсний дараа. Цэвэр ариун Лос Анжелес. Цусны үнэр, аллагын чарлаанаас завсарлага авсан хэдхэн өдөр.

Амьд байх, амьдрах гэх хоёр зүйл дэндүү их ялгаатай ажээ.

Кэтрин хэдийнэ үхсэн ч одоог хүртэл амьдарч буй мэт оюутнуудын мөнхийн ярианы сэдэв байлаа. Эшли амьд байгаа хэдий ч үхсэнээс ялгаагүй хэн хүний хараанд өртөхөө байжээ, хичээлийн анхны өдөр ч түүнд бусдын харцнаас зайдуухан явах нь сайхан хэрэг шиг санагдаж байсан ч одоо юмс их өөр болсон шүү дээ.

Гэсэн ч эцэс сүүлдээ үхсэн хүн үхдэл чигтээ л дурсагддаг хорвоогийн жамаар энэ ярианы эрч Кэтриний байсан гэх нотолгоо яс үснээс өөр зүйл үлдэхгүй болох тэр цагаас ч өмнө өндөрлөх нь тодорхой.

Винсент хүссэн үедээ боловсон эр, галзуу амьтан, хормойн донтон, тэгээд бүр хатан зөгий ч болж дөнгөхүйц тийм л нэгэн байсан юм. Эшлигийн тухай таагүй цуу ярианууд түүний өнгөлөг уруулнаас гулган урсаж, хөл алддаг охидоор нь халдварт өвчин аятай тархсан билээ.

Эшли энэ бүгдийг мэдэж байсан хэдий ч гурван өдрийн өмнөх явдлаас болж одоо хүртэл хүзүүн дээрээс нь арилаагүй шимсэн мөрийг далдлах гэсэн шиг хөнжил мэт томхон хэмжээтэй малгайтай хар цамц өмсөн, үүн дээрээ зохицоогүй гэлтэй улаан хүрээтэй зүрхэн нарны шил зүүжээ.

𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘Where stories live. Discover now