𝐒𝐏𝐄𝐂𝐈𝐀𝐋

389 58 18
                                    

SPECIAL I

Хорвоогийн хамгийн сайхан зүйл юу бэ? хэмээх асуултыг хэн нэгэн тавих аваас би ямар ч эргэлзээгүйгээр хурьцлын дараа янжуураа зуух мөч гэж хэлэх сэн.

Эшли Лос Анжелес-ын хамгийн эвгүйцэм хоёр дахь газар үүр цайлгажээ. Зочид буудлын жижигхэн өрөөгөөр нэг янжуурын утаа хөөрч, нээлттэй угаалгын өрөө эргэн тойрныг гэрэлтүүлнэ. Никын үнэтэй хүлгийг төмрийн сэгнээс дээргүй эд болгож орхисон амрагууд долоон зуу гаран өрөөтэй аварга буудалд үдшийг өнгөрөөсөн билээ.

-Эшли. Эшли. Эшли. Чи их хачин хүн юмаа.

Орны цэвэр бүтээлэг замбраагүйтэн бохирдож үүний нэг захад Эшли нимгэн даавуу нөмөрсөн шигээ хэвтэнэ.

"Харин чи? Би нэрийг чинь асуухаа мартчихсан бололтой. Эсвэл зүгээр л шөнөөр гэтэгч чигтээ байг уу?"

Орны түшлэг налан суух эрд хандан цэнхэр нүдэн авхай онц зүйл бодолгүйгээр ийн өгүүллээ.

-Рик.

Нэг сонссон даруйдаа ахин хэзээ ч мартахааргүй нэр. Рикардо. Түүний хурц ширүүн харц яагаад ч юм дурлан байж авсан шинэхэн тоглоомоороо хэрхэн наадах учраа олж ядсан жаал хүү шиг харагдах ажээ. Түүнээс зугатааж, айж эмээх нь бүсгүй хүн бүрийн хийдэг, хийх ч ёстой үйлдэл. Гэтэл Эшли бүхнийг аясаар нь болог дээ гэсэн шиг амар тайван хэвтэнэ.

Сесил зочид буудалд тэд анх удаа зочилжээ. Холливуд толгодын ард хойд ахынхаа ганган машиныг хэмхчин, гял цял хийсэн цонхнуудыг нь хагачиж, ширхэг ч сэвгүй гадаргуу дээр нь тодоос тод "Бурхан бол ижил хүйстэн" гэх бичгийг сийлсэн байлаа. Бас бус жижигхэн тэмдэгтүүд.

Мансууруулах бодисны нөлөө гүйцэт гараагүй тул тэд хоёул орноосоо босохоор яарсангүй.

Сүүлийн хэдэн жилд мэдрээгүй их таашаал, баяр баясал авхайн дотор төрж байсан юм. Ахлах сургуульд байх даа хар тамхинаас гаргах эмчилгээнд явснаас хойш түүний бие яг л харийн биет шиг санагдах болжээ. Угаас хүйтэн хөндий сэтгэл зүй дээр нь төгс зохицсон мэт мэдрэлгүй бие.

"Яриач?"

Рик-Юуг?

"Хүн алах ямар байдаг тухай. Их сайхан байх тийм үү?"

Энэ Эшлигийн чин сэтгэлээсээ асуусан асуулт байлаа. Сайхан байх. Мэдээж хэрэг хэн нэгний амьдрал төгсөхийг харах шиг сайхан юм гэж юу байх вэ дээ. Хүн болгон амьдарсан, амьдарсан бүгдээрээ адгийн новш. Дараа нь үхээд ч нэмэргүй. Ядах нь ээ тэрийг нь харж нүдээ баясгах юм даа.

𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘Where stories live. Discover now