_____
Олон жилийн хойно нэгэн үүрээр Эшли гал зуухын өрөөнд ганцаар суух охиныг харах болно. Онгорхой салхивчаар үүрийн жаварлаг салхи хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хөх эрвээхэйн хамт орж ирэх ажээ.
"Унтахгүй юм уу?"
Кофе чанагчнаас гурван аяганд хар кофе таслан аягалах зууртаа тэр зовнингуй асууна. Энэ үйл явц сүүлийн хоёр долоо хоног давтагджээ. Нойргүйдэлд орсон охин мөрөн дээр нь суух эрвээхэйг хуруун дээрээ нүүлгэн суулгаад, хөх туяанаас ондоо юу ч үгүй үүрийн тэнгэрийг ширтэв.
-Ахиад л унтаж чадсангүй.
Сүрэг эрвээхэйн далавчаа дэвэх жигтэй чимээ шөнө дунд сонсогдож дэмийрэлд идэгдсэн арван дөрөв дэх шөнө өндөрлөжээ. Өдрийн бусад цагт бүх зүйл хэвийн байв ч шөнө дунд эхэлсэн тэр цагаас хойш л эрвээхэйн бүтэн сүрэг чихэн дээр нь далавчаа дэвээд эхлэх мэт тарчлаантай найрал эхэлнэ.
Эшли нэг аягатайг нь охины урд, нөгөөг нь өөртөө, үлдсэн ганцыг нь үүр цайтал ажлаа хийж хоносон нөхөртөө өгөхөөр байшингийн нөгөө булан руу алхажээ ...
_____
CHAPTER 12
"Чи тэр үед хэдтэй байсан юм?"
Рик-Хоёр ой орчим л байх. Хэдэн оёдол тавиулсан гээд байдаг ч билээ дээ. Мартчихаж.
Эшли үсийг нь хуруугаараа самнан ядах нь ээ сорив ч болсон үлдэж үү хэмээн харах ба нүдэнд үзэгдэх дорвитой зүйл байгаагүйд зүгээр л хуруугаараа илбэв. Одоо хэдий нүдэнд үзэгдэхгүй ч гэлээ хэзээ нэгэн цагт яг л энэ газарт эзэн нь өөрөө умартахаар хэмжээний олон оёдол тавигдаж байсан гэхээс тун хачин санагдана.
Ямар нэг зүйл анхныхаасаа өөрчлөгдөх мөчид ямар байдаг бол. Уг нь үүнийг тэр их сайн мэднэ шүү дээ. Эхэндээ анзаарахгүй зүгээр л гэнэтхэн өмнөх шигээ биш болж, бас л гэнэтхэн үүнийгээ ухаарна. Таван жил, арван жилийн өмнөх тэр би хэзээ ч одоогийн надаас ханхлахгүй, үзэгдэхгүй магад амтагдах ч үгүй биз. Амьдралдаа үзэж туулсан бүхнээсээ өчүүхэн хэлтэрхийг өөртөө нааж яван явсаар эцэс сүүлдээ хэдий хэрээний хугацаа өнгөрөхөд бид өмнөх бид биш болдог бол. Олон жилийн өмнө мэддэг байсан нэгнээ олон жилийн дараа тэр хэвээр нь төсөөлөх мунхаг хэрэг ч бид өөрсдөө өөрчлөгдсөнөө ч үл мэдэн бусдыг өөрчлөгдөөгүй ээ гэж итгэдэг. Дэндүү гэнэн, тэнэг.
YOU ARE READING
𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘
Mistero / Thriller𝐼𝑓 ℎ𝑒'𝑠 𝑎 𝑠𝑒𝑟𝑖𝑎𝑙 𝑘𝑖𝑙𝑙𝑒𝑟, 𝑡ℎ𝑒𝑛 𝑤ℎ𝑎𝑡'𝑠 𝑡ℎ𝑒 𝑤𝑜𝑟𝑠𝑡 𝑇ℎ𝑎𝑡 𝑐𝑜𝑢𝑙𝑑 ℎ𝑎𝑝𝑝𝑒𝑛 𝑡𝑜 𝑎 𝑔𝑖𝑟𝑙 𝑤ℎ𝑜'𝑠 𝑎𝑙𝑟𝑒𝑎𝑑𝑦 ℎ𝑢𝑟𝑡? •Бичээчийн зөвшөөрөлгүйгээр хуулах болон ашиглахгүй байхыг хүсье• 𝐂𝐨𝐯𝐞𝐫 𝐛𝐲 : @𝐕𝐚�...