𝐒𝐏𝐄𝐂𝐈𝐀𝐋

326 39 35
                                    

SPECIAL III

Тэр хүмүүний байгалиас заяагдсан хорон муугаа хэзээ ч дарж, хорьж байгаагүй. Бас тэр тийм л хүн байсан - алхаж буй үхэл.

Амьдрах үхэхээс илүү зориг шаарддаг гэлцдэг. Гэтэл хүмүүс үй олноороо амьдарсаар л. Энэ хорвоогийн бүх хүн зоригтой болчихсон уу эсвэл зүгээр л тэгтлээ их амьдралд хайртай юу гэдгийг хэлж мэдэхгүй нь. Магад тэд зүгээр л найдвартаа хайртай. Амьдрал нь илүү дээрдэнэ хэмээн найддаг тэр л найдвартаа хайртай, түүндээ үхтлээ итгэдэг. Ямар ч шүтлэгээс хавь илүү. Гагцхүү тэр хий хоосон итгэлээ эвдэн, өөрийн гараар өөрийгөө хороогсод л жинхэнэ эр зоригтнууд гэлтэй. Мунхаг, аминчхан зоригтнууд.

1975 оны 5-р сарын 4-нээс 5-нд шилжих шөнө.

Беркийн байшин нам гүм. Элизабет Беркийн өрөөний цонх томоо гэгч нь дэлгээстэй байх ажээ. Жаалхан авхай маргааш өглөө болохыг тэсэж ядан унтсан сан. Түүний эцэг оронд нь оруулж, шөнийн үлгэрээ уншиж өгөөд духан дээр нь зөөлөн үнсэв.

-Одоо унтчихвал, маргааш өглөө нүдээ аниад нээхэд чинь л болчихно. Сайхан амраарай үр минь.

Гэвч энэ шөнө түүний эцгийн төсөөлсөн шиг хурдан бас зовлонгүй өнгөрсөнгүй. Шөнө дунд эргэн тойронд орших бүхий л байшин аниргүйд хөвж байх тэр цагаар түүнийг орных нь дээр орших салхивчаар татан гаргажээ.

Тийм л цаг байсан юм. Халуун учраас арав ч хүрээгүй охиныхоо өрөөний салхивчийг нээхэд үүгээр нь тэдний хайрын үндэс, бяцхан баяр баяслыг авч оддог тийм л цөвүүн цаг. Балчир хүүхдүүд гэртээ ч бүрэн дүүрэн аюулгүй байж чаддаггүй тийм л жихүүцэм үе.

Үүнээс цааш юу болсныг өмнө нь хэдийнэ дурдсан билээ.

[Өмнөтгөл хэсгийн үргэлжлэл явж буй болно]

Зовлон шаналалдаа идэгдсэн хөөрхий авхай хөлс ханхалсан тамирын цүнхэндээ ахин орж, энд хэрхэн яаж ирсэн яг л тэр замналаараа буцна. Гадагш гарч ирснийг илтгэх мэт гинж нь хангинах герман хоньч нохдын хуцалдаан хүртэл түүнд найдвар бэлэглэсэн сэн.

Машины мотор ассаны дараа түүнийг цүнхнээс нь гаргаж, хажуугийн суудалдаа суулгалаа. Өнөөх жаал юу ч болоогүй мэт жолооны хүрдээ атган гэрээсээ аль болох хол орших шатахуун түгээгүүрийг зорино. Үүр хаяарч буй тул тэнгэр үл ялиг цэнхэр туяатай болжээ. Шувууд жиргэлдэж, өглөөний гүйлтээ хийх хэд хэдэн хүнтэй ч таарав. Саяхан л хөөрхий охин үхэл амьдралтай ганцаар тэмцэлдэн хэвтэж билээ.

𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘Where stories live. Discover now