CHAPTER 6
Өрөөнийхөө голд цусанд хутгалдан суух Эшли Берк.
Түүний амьдралын харгис зорилгуудын нэг аль хэдийнэ бүтжээ. Эшлигийн урагдсан унтлагын цагаахан даашинз нүгэл хилэнцээр будагдсан буйзай.
"Рик надад чи хэрэгтэй байна."
Гэрийн утсаараа хэдхэн хоногийн өмнө арай хийн авч чадсан түүний дугаар луу залган хүлээх зууртаа тэр амандаа зогсоо зайгүй үгэлнэ. Өнөөх л зул сарын мод түүний хажууд дүнсийн сүндэрлэжээ.
Рик-Байна уу?
"Рик чи хаана байна?"
Рик-Эшли? Цаг одоо хэд болж байгааг ер нь мэдэж байна уу?
"Новш гэж зүгээр хариу хэлээч дээ."
Рик-Сая дөнгөж ажлаа дуусгаад ирчихсэн байна. Яасан намайг санаад эхэлчихсэн үү?
Залуу эр даажигнаантай инээхэд авхай шуудхан л түүнд энд ирэхийг үүрэгдлээ.
"Мэдээж! Би чамайг үнэхээр их санаж байна Рик. Надад чи хичнээн их хэрэгтэйгээ төсөөлж ч чадахгүй дээ. Нөгөө байшинг санаж байна уу?"
Рик-Ахын чинь уу?
"Тиймээ. Тэнд хурдан хүрээд ирээч. Гуйя, хонгор минь."
Рикын саяхан дуусгасан ажлын ачаар хэн нэгэн аль хэдийнээ амиа алдсан байлаа. Залуу цусанд будагдсан бие болон хувцсаа цэвэрлэж орхиод эрвээхэйнхээ гэрийг зорих ажээ.
Тэр Вивьены жижигхэн байшинд ирсэн даруйдаа харсан дүр зураглал нь тавин жилийн дараа ч толгойноос арилж дөнгөхгүй тийм л хүчтэй дурсамж болон үлдэхүйц. Эшли бүхэлдээ цусанд будагдсан хагас нүцгэн биетэйгээр өрөөний голд суух агаад чичирсэн гараар тамхиа уушиглана.
Рик-Юу болчихоо бэ Эшли?
"Миний ярьсан гурван зүйлийг санаж байна уу? Сесил дэх шөнө."
Рик-Тиймээ.
"Нэг нь лав бүтчихсэн."
Залуу эрийн цочирдсон царай яагаад ч юм Эшлид хөгжилтэй санагдсан бололтой тэрбээр хөнгөн жуумалзаад түүний зүг алхаж эхэллээ.
"Тэгээд надад миний мэдэх хамгийн төгс хүн хэрэгтэй байсан юм Рик."
Рик-Төгс хүн?
"Тиймээ. Надад чи хэрэгтэй байна. Алив л дээ Рик чамаас өөр үүнийг хийж чадах төгс, хүчирхэг эр байгаа гэж үү? Ганцхан чи л үүнийг чадна. Энэ цогцосыг зайлуулахад минь туслаач."
YOU ARE READING
𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘
Mystery / Thriller𝐼𝑓 ℎ𝑒'𝑠 𝑎 𝑠𝑒𝑟𝑖𝑎𝑙 𝑘𝑖𝑙𝑙𝑒𝑟, 𝑡ℎ𝑒𝑛 𝑤ℎ𝑎𝑡'𝑠 𝑡ℎ𝑒 𝑤𝑜𝑟𝑠𝑡 𝑇ℎ𝑎𝑡 𝑐𝑜𝑢𝑙𝑑 ℎ𝑎𝑝𝑝𝑒𝑛 𝑡𝑜 𝑎 𝑔𝑖𝑟𝑙 𝑤ℎ𝑜'𝑠 𝑎𝑙𝑟𝑒𝑎𝑑𝑦 ℎ𝑢𝑟𝑡? •Бичээчийн зөвшөөрөлгүйгээр хуулах болон ашиглахгүй байхыг хүсье• 𝐂𝐨𝐯𝐞𝐫 𝐛𝐲 : @𝐕𝐚�...