𝐗𝐈𝐕

209 32 25
                                    

Өрөөлийн уруулыг цоройж үнсэхэд чинь
Өлмий дор чинь ивээс болог, миний энэ муу хайр.

Б. Лхагвасүрэн.

_____

CHAPTER 14

Жэнниферийн уушийн газарт Эшли айлчлалгүй нэлээд урт хугацаа өнгөрчээ. Сан Францискогоос буцаж ирсний дараа түүх ахин давтагдсан юм. Рик ор мөргүй, утаа мэт замхран одоход Эшли энэ удаад бэлтгэлтэй байлаа. Шалтгааныг нь ч гадарлаж байв. Тэр хулчийсан. Үйлдэхдээ эмээгээгүй авч байдал буруугаар эргэж эхлэхэд бүх зүйлээс, бүгдээс нь оргон зайлсан. Энэ магад цор ганц түүний үлбэгэр, сул доройгийнх биш байх л даа.

Олон сая эрчүүд яг түүн шиг. Хүчирхэг мэт үзэгдэвч эцсийн цэгтээ хэн хүнээс илүү зүрх зориг муутай. Авхай нар харин үргэлжид тэс ондоо байсаар ирсэн. Байгаль хүртэл тэдэнд шударга бус хандсан атал тэд амьдралд бууж өгдөггүй. Өөрийн гэм нүглийн хариуцлагыг үүрэхдээ тэд гаргууд. Хэдий шархирам гаслантай байвч төдийлөн үүнийг дэвэргэхгүй.

Жэннифер-Сар эргэм түүнтэйгээ хамт байв уу?

Захдуу байрлах ширээнд шилтэй Jack Daniels виски барин суух Эшлигийн урд түүний цор ганц найз хэмээж болох нэгэн иржээ.

"Тиймээ."

Жэннифер-Тэгээд яасан? Ахиад л явчихсан уу?

"Гэхдээ ахиад л ирнэ."

Жэннифер-Тиймээ, тэдэн шиг залуус тэгдэг юм. Хайрлана, орхино, ахиад л хайрлана, тэгээд орхино. Яваандаа чи нэг л мэдэхэд ахиад битгий эргэж ирээсэй гэж хүснэ. Гэхдээ тэд ирнэ. Үхэж эсвэл шоронд орчихгүй л бол. Тэд ирвэл чи үгүй гэж хэлж чадахгүй.

Охид бүр ийм залуустай хэзээ нэгэн цагт учирч байсан байж мэдэх юм. Яахав, тэдний ихэнх нь цуврал алуурчин биш, байдаг л нэг залуус байсан байх. Гэлээ гээд онцын ялгаагүй. Тэд нулимсаар чинь усан сан бүтээж, дотор нь сэлэхийг зорио юу гэлтэй л энэ мэтийн гол гонсойлгосон үйлдлээ зогсоно гэж үгүй. Тэд ахин ирэлгүй одчихвол хавьгүй дээр.

"Чинийх яасан юм?"

Жэннифер-Би зугатаачихсан. Тэр миний гэрийг, миний сургуулийг, миний гэсэн бүхнийг мэддэг байсан. Би түүний тухай онцын юу ч мэдэхгүй. Түүнийг эрж хайя гээд ч чадахгүй. Харин тэр үргэлж чадна. Хүссэн үедээ ирж бас явдаг нь тэр байх надад таалагдаагүй.

𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘Where stories live. Discover now