𝐈𝐗

286 40 4
                                    

CHAPTER 9

Аз жаргал бол эрвээхэй. Хичнээн гоёмсог, сайхан мөн барьж болохуйц харагддаг ч үдэш бүр хөөцөлдөөд ч чинийх болдоггүй тийм л эрвээхэй.

Ойртох хэмээн хичээх тусам л мөнгөн сарны гэгээ лүү шунан тэмүүлдэг тийм л адтай эд.

"Винсент энэ Кэтриний өрөө биш болсон гэдгийг санаж байгаа гэж найдъя."

Цонхоор орж ирсэн урилгагүй зочин түүний харуулдан суусан нэгэн байгаагүйд урам нь хугарсан Эшли үсээ арчингаа Винсентэд хандан өгүүллээ.

Винсент-Би зүгээр л чамтай уулзахаар ирсэн юм.

"Бид хоёр өдөр хангалттай л уулзаж байгаа гэж бодсон юм сан."

Винсент-Уучлаарай.

Иймэрхүү үгсэд эвлээгүй түүний уруул таталдан, нүд нь тааз руу ширтэсхийсээр хэдэн өдрийн турш бодлоос нь гараагүй тэр л үгийг эв дүй муутайхан шиг хэлж орхив.

"Энийг л хэлэх гэж цонхоор орж ирээ юу?"

Түүний цухалдал хэмжээ хязгаарыг давж тэсгэл алдан Винсентийг өрөөнөөсөө түлхэн гаргахаар хаалгаа нээхэд цэнхэр сарнайн баглаа барьсан Рик угтах нь тэр. Хүсээд хүсээд ирдэггүй юмс буруу мөчдөө хяссан мэт гарч ирдэг нь энэ авхайн хувьд бараг л жам болсон үзэгдэл ажээ.

Рик өмнөхөөсөө нэг их өөрчлөгдөөгүй байх агаад түүний үс илүү ургаж, хөвсийсөн гэдгээс бусдаар яг л тэр янзаараа. Эшлигийн нүүр Рикийн баглаа цэцэгстэй тулан, түлхэгдэж явсан Винсент Рикыг мөрлөн өрөөнөөс гарлаа. Винсент урууландаа тийм гэхийн аргагүй жигтэй жуумалзал тээн зогсох латин эр болон биеийн алчуураа гараараа тэврэн зогсох цэнхэр нүдэн авхай луу ээлжлэн ширтэнэ.

"Чи ирчихэж."

Эшли хөмсгөө өргөн үл ялиг инээмсхийсээр "Маргааш хичээл дээр уулзацгаая, Винсент." хэмээгээд Рикын гарнаас татан өрөөндөө орууллаа. Винсент хэрэгцээгүй гомдол тээсээр нүүрэн дээр нь хаагдах хорин ес хэмээх дугаартай хүрэн бор хаалгыг ширтсээр хоцорно.

Хэдхэн сарын өмнө энэ хаалгыг савсан нэгэн нь тэрбээр өөрөө байсан бол өнөөдөр юмс эсрэгээрээ эргэжээ. Цаг цагаараа байдаггүй ээ гэж ...

Рик-Чи уурлахгүй байна уу?

Рик хаалганы зүг хэсэг ширтэн зогссоныхоо дараа сарнайн баглааг нь вааранд хийж, хүрмийг нь өлгүүрт өлгөх Эшлигээс халгасан аястай асууна.

𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘Where stories live. Discover now