𝐕𝐈𝐈𝐈

265 48 5
                                    

CHAPTER 8

Сан Франциско, Калифорни, Нэгдсэн улс.

Хотын хамгийн чинээлэг эрхмүүдийн оршин суудаг тансаг хорооллын гадаа хаалга нь зурагдсан Чеви зогсоно. Жолоочийн талын суудлаас буух латин гаралтай эр бээлийгээ янзлан өмсөж, зэвсэгээ шалгасаар эргэн тойрноо ажлаа.

Гудамж нам гүмхэн оршино. Байшин нэг бүрийн гэрэл унтарч, унтраалгүй орхисон зурагтны чимээ бүдэг бадаг дуулдах ажээ. Хоёр давхар байшинд нэвтрэх нүх сүв хайн хэд хэд тойрон эргэлдэх агаад тэрбээр дасал болсон ажлаа хийх ёстой дүрмээр нь л хийж буй гэсэн янзтай төв царай гарган алхлав.

Сүүлийн хорин нэг хоногт эл эрхэм өөрийн амьдралын хэв маягаа дэндүү гэлтэй алдаж байснаа ухаарсан мэт ажилдаа огцом эргэн орж, алдагдсан цаг хугацаагаа нөхөх шиг л цусны үнэрт мансууран явлаа. Өдөр алгасахгүй шахам үйлдсэн аллага, дээрмийн хэргүүдээ эхнээс нь өөрөө ч мартагнах шиг.

Эцэст нь нэг зоорийн давхар луу орох хуучивтар цонх онгорхой буйг олж, нохой муур чүү ай багтахуйц жижигхэн салхивчаар сурамгай нь аргагүй багтан орох нь тэр. Дээш гарах хаалгыг цоожлоогүй, зочдын өрөөнд гэр бүлийн бяцхан маргаанаас үүдэж өрөөнөөсөө цөлөгдсөн гэрийн эзэн нойрсох зэрэг нь яг л түүнийг урьж залан оруулсан аястай тун чиг сайхан бүрджээ.

Сурсан зангаараа хохирогчийнхоо айдсаар баясал авдаг цамаан зантай алуурчин настай эрийн унтлагын хувцасыг хуруугаараа чимхэн татаж, бөх гэгч нь нойрссон түүнийг сэргээж дөнгөхгүйгээ ухаарсан мөчдөө ихэд ундууцан буйдангийн хажууханд сүндэрлэх гэрлээр бууралтсан толгойг нь зад цохиж орхилоо.

Ядмагхан хохирогч нь сэргэсэнд баясах залуу эр инээмсэглэн үрчлээтсэн цохонд нь буугаа тулгаад нүд ирмэхийн зуурт гохоо дарна. Настай эрийн тархи задран садарсан цус цэвэрхэн цагаан буйдангийн түшлэгээр нэг цацарч, өвлийн цасан дээрх улаан цэцэгс шиг үзэсгэлэнтэй харагдах ажээ.

Улаахан сарнай, цагаахан даашинзтай бүсгүй гайхалтай сайхан харагддаг шиг улаан цус, буурал толгой хоёр ч үүнээс дутхааргүй зохицолтой.

Бууны нүргэлсэн их чимээгээр унтлагын өрөөндөө бөх гэгч нь нойрсох гэрийн эзэгтэй сэргэж, өрөөнөөсөө гарахаар зэхнэ. Хүйтэн цустны гар луу өөрөө гүйгээд очих нь нойрмог байсныг илтгэв үү гэлтэй. Рикын хацар, уруулаар нэг нөхрийнх нь цус үсэрч, харанхуй дундаас залуу эрийн дүрэлзсэн нүд гялалзан үзэгдлээ. Цус үзсэн араатан хатагтайн үснээс зулгаасаар саяхан гарч ирсэн тэр л өрөө лүү нь чирэн, халаасандаа байсан хэврэгхэн уяагаар гарыг нь хүлж, хувцасны шүүгэн дэх олсоор хөлийг нь сайтар бэхлэн орхив.

𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘Where stories live. Discover now