𝐈𝐕

373 52 16
                                    

_____

Жэймс Хенсли ~ Zachary Quinto (AHS)
_____

CHAPTER 4

Цагдаагийн машины гэрэл эргэн тойрныг бүчиж, түргэний машины дуу оюутны байрны гадаа хадна. Түргэний эмч залуу Эшлигийн зүсэгдсэн гуя болон бэлхүүсийг цэвэрлэж, эм тавин боох зуурт Эдвард Вивьен хоёр ирлээ.

Эдвард-Хонгор минь чи зүгээр үү? Бие чинь яаж байна. Тэр хаа нэгтээ хутгалсан уу?

Эдвард түүний нөмөрсөн цагдаагийн хүрмэн доогуур ямар нэг ил шарх байгаа эсэхийг шалган удалгүй нарийхан зүсэлтээс өөр ямар ч гэмтэлгүй гэдгийг нь мэдсэн даруйдаа цагдаа нар болон дотуур байрны эрхлэгчтэй уулзахаар явав.

Олон арван сурагчид байрнаасаа гарч, Эшлиг тойрон зогсох ба ихэнх нь л түүний ямар ховорхон азтайг биширч, элдэв бэртэл авсан эсэхийг, хичнээн айсныг нь ам хуурайгүй асууж шалгаана.

Мөрдөгч-Кэтрин Грэйс-ын толгой бараг л тасрах шахсан. Алчихсан хойноо хүчиндсэн ул мөр үлдсэн гэхээр тэр яав ч зүгээр нэг алуурчин биш. Дүүд чинь хөнгөн зүсэлтээс өөр шарх үлдээгүй нь бараг л гайхамшиг юм. Түүнд зүгээр гэвэл бид мэдүүлэг авч болох уу Ноён Берк?

Эдвард-Эхлээд сэтгэл зүйчид үзүүл. Тэр их эмзэг хүүхэд болохоор иймэрхүү зүйлийг яаж хүлээж авахыг нь би хэлж мэдэхгүй нь.

Эдвард их л дуу муутай хариулт өгөх ба түүний урд хэдхэн долоо хоногийн өмнө өөрийг нь чадваргүй, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг чам шиг амьтдаар дутахгүй гэхчилэн сэтгэл гонсойлгом үгсийг хайр найргүй шидэлсэн өнөөх алдарт мөрдөгч зогсох ажээ.
Жэймс Хенсли бол Лос Анжелес даяар сүүлийн таван жилийн турш хамгийн алдартай байгаа мөрдөгч билээ.

Ноён Хенсли Эшлигийн эмчлүүлж буй түргэний машины зүг хурдан гэгч нь алхлаж, түүний биеийн байдлыг асуухаасаа ч урьтан

-Эшли Берк та бидэнтэй хамт явж мэдүүлэг өгч болох уу?

Эшли хэсэг тээнэгэлзэн бодолсхийгээд удалгүй юу ч хэлэхгүй гэдгээ санан аажуухан толгойгоо дохилоо.

Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг Лос Анжелес-ын төвд байрлах ба энэ барилгаас шөнийн хот дэндүү сайхан харагдана. Эшли өрөөнөөсөө тамирын хослол мөрдөгчөөр авхуулан өмсжээ. Түүний гуя одоо ч үл ялиг таталдан хорссоор.

Мөрдөгч Хенсли сэтгэл зүйчтэй Эшлиг уулзуулж, ямар нэг онц ноцтой цочрол илрээгүй гэдэг хариу авснаар байж ядуулж байсан өнөөх асуултаа асуухаар яаравчлав.

𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘Where stories live. Discover now