_____
Тэр намайг үнсэхэд би төрсөн. Тэр намайг орхиход би үхсэн. Тэр намайг хайрласан өдөр хоногуудад л би амьдарсан.
Хонгор, Рик
_____
CHAPTER 11
Зул сарын үдэш. Зөөлөн бударсан цас арын хашаанд дэвсгэрээ бүтээж, цасны нөмөр эргэн тойрныг дулаан илчээрээ бүчнэ. Шинэхэн атлаа зунгаарсан хүрэн цус цасан дээгүүр мөрөө татуулаад л.
Рик-Хөлнөөс нь сайн өргөөрэй хонгор минь.
"Машины ард багтана гэдэгт итгэлтэй байна уу?"
Рик-Болохгүй бол хөлийг нь нуглаад л болно шүү дээ. Тэр чинь нэгэнт үхчихсэн, яах нь хэнд хамаатай юм.
Рик чанга чанга хөхөрсөөр хулдаасанд хуйлсан хүүрийг тээшиндээ чихлээ. Эшли унтлагын цагаан даашинзан дээрээ муухан цамц нөмөрсөн байх ба Рик гараа хавсран гөвснийхөө дараа түүний бэлхүүсээр гараа оруулж эмзэгхэнээр үнсэнэ. Энэ удаад Рик түүнээс нэг л ондоо зүйл үнэрлэжээ. Цус, хөлс, нүгэл хилэнцээр будагдсан авхай түүний хэзээ ч хөл тавьж зүрхлэшгүй диваажингийн сүрчигтэй байлаа. Диваажингийн үнэртэй сүрчиг хэрвээ байсан сан бол яг л түүн шиг энхрий зөөлөн атлаа чамин тансагхан үнэртэй байх сан.
Рик-Чи өмнөхөөсөө ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байна.
Эшли зүгээр л түүний хүзүүд нүүрээ шигтгэв.
"Энийг зохицуулахад хэр удах бол?"
Рик-Удахгүй дээ.
Цусаар угаагдсан байшингийн шалыг зүлгэх зууртаа Эшли тэдэнд хүүхдээ энд төрүүлж болохгүй шүү гэж хэлэх хэрэгтэйгээ бодож байлаа. Тэд чинь аз жаргалтай гэр бүл шүү дээ. Аймшигтай авга ахынх нь сүнс шинэ төрсөн цэвэр ариун амьтай зэрэгцэн оршиж яав ч болохгүй. Гэвч хараал идсэн наяад оны Америкт аллага болоогүй, ядаж хэн нэгэн үхээгүй байшинг боломжийн үнээр авна гэдэг бол бараг л боломжгүй. Яг л Эшли ахиж хэн нэгний гэрт өөр хэн нэгнийг алахгүй байх боломжгүй шиг л.
Сахиусан тэнгэрүүдийн хот цусаар уйлж буй байх даа гэж төсөөлөх зууртаа тэр халааснаасаа ганц ширхэг тамхи гаргалаа. Хэдхэн хоногийн дараа шинэ он гарах ажээ. Бас л нэг уй гашууд нэрвэгдсэн, гүнд нь тулчихсан нүглээр арвин мөн нэг бохир жил. Мянга есөн зуун наян зургаан он.
Он гарахтай зэрэгцэн тэр хорвоогийн аль нэг мухар луу одох хэрэгтэй болно. Бүх зүйлс нэгэн зэрэг оволзож эхлэх үе. Шинэ он, шинэ би гэдэг уриатай хүмүүс хорвоогоор дүүрэн байгаа цагт Рик, Эшли хоёр өөрсдийн хийдэг зүйлсээс ч тэр, өөрсдөөсөө ч тэр хэзээ ч уйдахгүй биз. Тэд шинэ ондоо үр бүтээлтэй ажиллаж, өөрчлөгдөнөө гэж итгэдэг тул толгой өвтгөсөн хог шиг зүйлсээ хайр найргүй үйлдэнэ. Жишээлбэл тээшинд чихчихсэн хүүрийн эхнэр нь түүнд боломж олгохоор шийдэж, жилийн сүүлчийн үзлэгтээ ороогүй тухайг нь буурал үстэй ч одоог хэр нь давгүй биетэй эмч эр Эдвардад дуулгаж орхино.
YOU ARE READING
𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘
Mystery / Thriller𝐼𝑓 ℎ𝑒'𝑠 𝑎 𝑠𝑒𝑟𝑖𝑎𝑙 𝑘𝑖𝑙𝑙𝑒𝑟, 𝑡ℎ𝑒𝑛 𝑤ℎ𝑎𝑡'𝑠 𝑡ℎ𝑒 𝑤𝑜𝑟𝑠𝑡 𝑇ℎ𝑎𝑡 𝑐𝑜𝑢𝑙𝑑 ℎ𝑎𝑝𝑝𝑒𝑛 𝑡𝑜 𝑎 𝑔𝑖𝑟𝑙 𝑤ℎ𝑜'𝑠 𝑎𝑙𝑟𝑒𝑎𝑑𝑦 ℎ𝑢𝑟𝑡? •Бичээчийн зөвшөөрөлгүйгээр хуулах болон ашиглахгүй байхыг хүсье• 𝐂𝐨𝐯𝐞𝐫 𝐛𝐲 : @𝐕𝐚�...